Showing posts with label Монгол улс 1911-1924. Show all posts
Showing posts with label Монгол улс 1911-1924. Show all posts

Thursday, December 10, 2015

Түүхэн хүмүүс

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын түүхэн зүтгэлтнүүд 
Зураач: Ц. Батжаргал
МОНГОЛ УЛСЫН АНXНЫ ЕРӨНXИЙ САЙД , САЙН НОЁН XАН ТӨГС-ОЧИРЫН НАМНАНСҮРЭН.

Friday, February 27, 2015

Олноо Өргөгдсөн Монгол улсын хаан ширээг хэн залгамжлах байв?

1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо тунхаглан зарлаж Монгол улсын шинэ эзэн хаанаар халхын шарын шашны тэргүүн VIII богд Жибзундамба хутагтыг өргөмжилсөн билээ. Жибзундамба хутагтыг хаан ширээнд залсан нь тухайн цаг үедээ ард олныг араасаа дагуулж чадах нөлөө бүхий хүн байсанд оршиж байгаа юм. Гэвч Жибзундамба хутагтын дараагаар монгол улсын хаан ширээнд хэн залрах байсан нь ихээхэн сонирхол татаж байгаа юм. Төрт ёсны уламжлалын дагуу Чингис хааны алтан ургийн хүн хаан ширээнд суух ёстой. Гэвч Богдыг алтан урагт тооцон шашны мухар сүсгээр итгэн бишэрсэн тал ч бий. Энэхүү үзлийн дагуу Жибзундамба хутагтыг Чингис хааны алтан урагт оруулан тооцож болох ч түүнд угсаа залгамжлах төрсөн хүү үгүй.[1]

Tuesday, January 13, 2015

Тагнуулын байгууллагын түүх

Тагнуулын байгууллагын үүсэл хөгжил
Монголчуудын тагнуулын хөгжил, сэтгэлгээний түүх нь эдүгээгээс 2200-аад жилийн тэртээд буюу монгол угсааны анхны төрт улс болох Хүннү улсын үеэс эхлэлтэй.
Хүннү гүрний тагнуулын үйл ажиллагааны арга, тактикийг дараагийн улсууд нь өвлөн авч улам боловсронгуй болгон хөгжүүлж байсан байна.

Wednesday, November 26, 2014

Дарьзавын Лосолыг цэргийн ламаар томилох тухай

Шавь сайд Чойбалсан сөгдөж хичээнгүйлэн
Айлтгах нь, цэргийн лам тавьж жинс шагнах
явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж
Айлтгаад

Tuesday, November 11, 2014

Монголчууд нэгэн зууны тэртээ 4


М. Б. Нуннс 

Халх бүсгүйн гоёл ч эгэл жирийн бус. Тэд үсээ нарийн төмөр утсаар зангидан хэв даруулж чихнийхээ дээгүүр босгон цавуудаж үнэт чулуу суулгасан хавчаараар бага зэрэг зай гарган ороож дээр нь нарийн хийцтэй оюу, сувд шигтгэн хэлхэж арав, арван таван инч хэртэй унжуулсан тоорцог өмсөнө. Ядуу нь нэг нь оюу, сувд шигтгэсэн мөнгөн зүүлтний оронд хулсан хавчаар үсэндээ хавчуулж, сувдан гинжийг шүрээр орлуулж зүүсэн харагддаг.

Wednesday, November 5, 2014

Монголчууд нэгэн зууны тэртээ - 3



М. Б. Нуннс: Монголоор аялалаа* 

Тэмээн сүрэг хөтөлсөн баруун талаас бардамхан галигуулсаар ирж буугаад биеийн чилээ гаргаж суниав бололтой тэгснээ мориндоо мордон биднийг чиглэн ирэв. Тэрбээр биднийг хөсөгнийхөө дэргэд ирүүлэхээр дуудаж харагдана. Эхний тэмээн тэргэнд түүний эхнэр, хөөрхөн гэгч нь хоёр жоохон хөвгүүний хамт байна. би дорно зүгийн эхнэр хүний толгойн гоёлыг  шохоорхон хурууныхаа өндгийг хүргэж сонирхоод эрүүл чийрэг, хөөрхөн жаалуудыг өхөөрдсөнд овсгоотой тэр эр эр бүлийнхээ хамт зургаа татуулахыг хүсэв. Тэгтэл ганцхан ширхэг сувд нь бид хэдийн өгч чадах мөнгөнөөс ч илүү үнэ хүрэхээр гоёл чимэглэлийг эхнэртээ зүүлгэж гоёсон мөнөөх эр мөнгө гуйж биднийг ихэд гайхшруулав. Гэхдээ биднийг татгалзахад тэр дургүйцээгүйгээр барахгүй орой тийшээ дахин тааралдахдаа Сайн байна уу? Хэмээн баяртай мэндчилж байлаа.

Нэгэн зууны тэртээ монгол хүн эхнэрээ гоё гоодохдоо гар татдаггүй байсан бололтой. Түүгээр ч барахгүй хүнд нэг их хар буруу санаад байдаггүй байжээ. Одоо найзаасаа мөнгө гуйхад чинь үгүй гэвэл та ямар зан гаргах бол... ?  Монгол хүн хэр их өөрчлөгдсөн бол.


зураг: нөгөө сэргэлэн эр гэр бүлтэйгээ 


Монголчууд нэгэн зууны тэртээ - 2

М. Б. Нуннс: Монголоор аялалаа*

"Довдон хэмээх энэхүү хижээл насныг монгол эрийн намбатай төрхийг би харах дуртай боловч тэр үнэхээр тэнэг хүн, нэн залхуу, ганц ч хятад үг мэдэхгүй, халуун ус дөхүүлж морь мал харж хандан эцэг шиг минь инээмсэглэхээс бус, тав тух бүрдүүлэх талаар огтын ойлголтгүй нэгэн"
монголчууд ер нь иймэрхүү байсан юм болов уу?

зураг: М. Б. Нуннс замд гарахын өмнө Довдонгийн хамт

Монголчууд нэгэн зууны тэртээ

Хүмүүс одооны хүүхдүүд их айхтар болж байна гээд байсан чинь 100 жилийн өмнө ч гэсэн монгол хүүхэд их айхтар байж шүү...

М. Б. Нуннс Монголоор аялсан минь номондоо "Нэг ой хүрч яваа гайхалтай сэргэлэн жаал хүүтэй замд таарсан маань бидний аяллын дараагийн хэсгийг хөгжилтэй бөгөөд сонирхолтой, миний хувьд дурсгалтай болгосон. Дөрвөн ойтой хүүхэд шиг явж ярьж байсан тэр жаал онцгой авьяаслаг юм билээ. Эхдээ тэврүүлсэн тэр хүүтэй анх таарахад ноён Галл тамхи татаж байсан. Жаал хүү нэг ч үг хэлээгүй хэр нь тэнд байсан монголчуудад хүртэл ойлгогдхоор тамхи гуйсан. Хүүд нэг ширхэг янжуур өгөөд түүний үеийн бусад хүүхдүүдийн адил хугалаад хаяна гэж бодтол болгоомжтой гэгч амандаа зуучихаад бусад хүнийг яах нь вэ? Гэсэн байдлаар тойруулж хараад асаагаад өгмөгц гагц хоёр сороод өвөөдөө үзүүлэхээр гэрийнхээ зүг алхсан. Жаал хүү миний танилуудын бусад хүүхдийг эцэг эх, гэрийнхнийхээ төдийгүй тэр хотны айлууд, төрөл садангийнхнаа өөрийн дураар захирдаг шинжтэй харагдсан." гэж тэмдэглэсэн байх юм. Ямар ч энэ англи эмэгтэйг гайхшруулаад авсан байна шүү. 

Зураг: нөгөө сэргэлэн жаал хүү ээжтэйгээ