Showing posts with label Дэлхийн түүх. Show all posts
Showing posts with label Дэлхийн түүх. Show all posts

Friday, March 25, 2016

Хүннү ба Аттила




Хүннү улсын тухайд
МЭӨ I мянган жилийн тэртээгээс Монгол нутагт олон овог аймгууд зэрэгцэн оршиж ирсэн бөгөөд тэдгээр овог аймгууд Хятадын Хан улс болон Юэчжи зэрэг том аймгуудаас газар нутаг, хүн ардаа хамгаалахын тулд нэгдэн аймгийн холбооны зохион байгуулалтанд оршиж байв. МЭӨ 209 онд Хүннү аймгийн холбооны зонхилогч Түмэн шаньюйн хүү Модун аймгийн холбоогоо өргөжүүлэн тэлж, Төв Азийн түүхэнд нүүдэлчдийн анхны төрт улсыг байгуулан өөрийгөө Хүннү улсын хаан буюу шаньюйд өргөмжилжээ. МЭӨ III зууны үед Хүннүгийн зүүн талд орших Дунху аймгийн холбоо, баруун урд орших Юэчжи аймгийн холбоо ихээхэн хүчирхэг байсан ба Хүннү улс байгуулагдан хүчирхэгжих шинжтэй болсонд ихэд эмээж байв. Хүннү улс Модун шаньюйн үед ихэд хүчирхэгжин Дунху, Юэчжи аймгийн холбоодыг довтлон доройтуулж, өнөөгийн Монголын умард хэсэг дэх малчин, цаатан, анчин, гөрөөчин овог аймгуудыг эзлэн газар нутгаа Байгал нуур хүртэл тэлжээ. Түүнчлэн баруун зүгт довтолж одоогийн Казахстан улсын газар нутагт оршин амьдарч байсан нүүдэлчин малчин Усунь аймаг болон Дорнод, Өрнөд Туркестаны 36 том, жижиг хотуудыг байлдан эзэлж, Хүннү улсын эрхшээлд оруулсан билээ. Хүннү улс нь Монгол, Түрэг, Манж-Тунгус, Иран /Юэчжи/ зэрэг Урал-Алтай, Энэтхэг-Европын язгуурын янз бүрийн хэлтэй аймаг овгуудаас бүрэлдэж байв.

Tuesday, January 13, 2015

Викинг

Хөлөг онгоцны тоо нэмэгдэж байв. Викингчүүдийн эцэс төгсгөлгүй урсгал зогсоо зайгүй хөврөнө. Христ шүтлэгтнүүд газар сайгүй аллага, хядлага, гал түймэр, дээрэм тонуулын золиос болж байлаа. Умрын хүмүүс замдаа дайралдсан бүхнийг хаман авч явахад хэн ч эсэргүүцсэнгүй.
Эрментариус

Monday, October 13, 2014

Хар үхэл буюу булчингийн тахал



Хар тахал хэмээн нэрлэгддэг булчингийн тахал нь европын хүн амын ихэнх хэсгийг үгүй хийсэн бөгөөд энэхүү тахлын улмаас европын эдийн засаг эргэж сэргэхийн тулд 100 жилийг зарцуулсан байна.

Tuesday, October 7, 2014

Наполеоны арми орост довтолсон нь

Наполеоны армийн 1812-1813 онд Орост явуулсан дайны график. Энийг Ч. Ж. Минард гэдэг хүн зохиосон юм байна. Дээд талын шар зураасаар Францын арми Оросруу хийсэн довтолгооныг харуулж байгаа бол, Хар зураас нь Москвагаас буцах замыг нь харуулжээ.
- Шар зураас: Анх эхлэсэн цэгээсээ эхлэн нарийссан байгаа бөгөөд нь Наполеон замын туршид хүнсий хангалтын замаа хамгаалах цэрэг үлдээж байсан болон замын туршид хийж байсан жижиг тулалдаануудад хүн хүчээ алдаж байсантай холбоотой гэнэ. Бородиногийн тулалдаанд 135000 хүнтэй байсан ч уг тулалдаанд 35000 хүнээ алдсан байна.
- Хар зураас Наполеоны арми орост өвөл эхэлсэн учир хоосон хоцорсон Москва хотоос нутаг буцсан байдлыг харуулсан зураг.

Thursday, April 11, 2013

12 зэс самбарын хуулиас



12 зэс самбарын хуулиас
12 зэс самбарын хууль нь Ромын бүгд найрамдах улсын түрүү үеийн эдийн засгийн харилцаа, нийгмийн бүтэц, эрхийн хэм хэмжээний онцлогийг судлахад өвөрмөц эх сурвалж болдог. Патриц, Плебей хоёрын хооронд хурц тэмцэл өрнөж, плебей нар нийтийн газрыг эзэмшихийн төлөө, ерийн боолчлолыг халах, патрицуудтай улс төрийн талаар тэгш эрхтэй болохын төлөө тэмцлийн үед энэ хууль гарсан байжээ. Түүх сударт өгүүлснээр, плебейчүүдийн шаардлагаар МЭӨ 451 онд тэр үед баримталж байсан хууль эрхийг тэмдэглэхийн тулд 10 хүнээс бүрэлдсэн комисс байгуулав. МЭӨ 450 онд 5 патриц ба 5 плебей нараас бүрдсэн өөр комисс энэхүү ажлыг дуусгав. МЭӨ 449 онд бүх патриц, плебейд зориулагдсан энэхүү хуулийг 12 зэс самбарт хуулан Форум хэмээх талбайд тавьжээ.