Showing posts with label Судалгааны ажил. Show all posts
Showing posts with label Судалгааны ажил. Show all posts

Friday, December 11, 2015

Гегелийн диалектик ба 1924 оны үндсэн хууль




Өгүүллийн товч утга: Энэхүү илтгэлээр Дэлхийн II дайны дараагаар гаарсан Иргэншилийн онол болон Марксист онолын зөрчил 1920-иод онд талын Монголд хэрхэн явагдсан болон энэхүү зөрчил Монгол улсын үндсэн хуульд ямар нөлөө үзүүлснийг өгүүлэхийг зорьлоо.


Thursday, December 10, 2015

Ар Монголоос Манж Чин улсад залгуулж байсан алба\1691-1911\ номын тухай



Цэрэнгийн Насалбалжир
\1905-1977\
Төрсөн газар: Сайн ноён аймгийн Сайн ноёны хошуу \Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг Эхэн халгайт \
Эцгийн нэр: Цэрэн\Цэрэнхүү\
Боловсрол: 10 настайгаасаа эцгээрээ Монгол бичиг заалган сурсан

Monday, November 30, 2015

“ТҮҮХ ДОМОГТ МӨНХӨРСӨН НУТАГ МИНУ” нэгдүгээр хэсэг



Их хааны Саарь хээрийн орд Халиут (Галуут)
 
Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр нь Монгол улсын төв хэсэгт орших бөгөөд түүхийн бүхий л цаг үеийн туршид Монгол нутагт тогтож байсан төрт улсуудын нутгуудын бүрэлдэхүүнд багтсаар ирсэн бөгөөд буурал түүхийн шарласан хуудаснаа олонтоо тэмдэглэн үлджээ. Тэр дундаа Галуут орчмын нутагт түүхийн нилээдгүй олон үйл явдлууд болж өнгөрсөн төдийгүй түүх соёлын багагүй дурсгал үлдэж хоцорсон байдаг.

Sunday, November 29, 2015

Монгол гэрийн дүрслэл

Гэрийн дүрслэл- Хүннү улсын үе (хадны зураг)
Гэрийн дүрслэл- Ляо улсын үе
 (Нүүдэлчин лимбэний 18 аялгуу шүлэглэлт номын чимэглэл зураг)

Monday, December 1, 2014

Олноо өргөгдсөн Монгол улсын Төрийн туг, далбааг залах ёслол, уламжлал


Аливаа улс гүрний тусгаар тогтнолын бэлэг тэмдгийн нэг  нь Төрийн туг далбаа билээ. Монголын Төрийн түүхэнд Есөн хөлт цагаан туг, хараа их хар сүлд гэхчилэн хялгасан тугийг олон зууны туршид хэрэглэж ирсэн байдаг. Монголчууд 200 гаруй жил байсан Манжийн дарлалаас гарч туурга тусгаар Монгол улсаа байгуулах үеэс төрийн дээд бэлэг тэмдгүүдийг бий болгосны нэг нь Төрийн туг далбаа юм.

Thursday, November 27, 2014

Монгол хаадын сархадын хэрэглээ

Энэ удаа бүхэнд блогоороо дамжуулан 2013 онд Антоон Моастертийн Монгол судлалын төвийн оюутны эрдэм шинжилгээний "Эрдмийн хэлхээ" сэтгүүлд хэвлэгдсэн"Монгол хаадын генд холбогдох асуудалд" өгүүллээ хүргэж байна. Энэ өгүүллээрээ монгол хаадын бор дарсны хэрэглээ, яагаад бор дарсыг хэрэглэж байсан талаар тодруулахыг зорьсон. Бид өвөг дээдсээ муучлахаасаа урьд яагаад гэдэг асуултыг өөрсдөөсөө асуух нь зүйтэй болов уу?
Монгол хаадын генд холбогдох асуудалд
Өгүүллийн товч утга: Энэхүү өгүүллээрээ Монгол хаадын генд холбогдох асуудалд сархадын хэрэглээ, сархад хэрэглэх болсон шалтгааныг тодруулан гаргахыг зорилоо. Ингэхдээ:

Эхлэл хэсэг: Монгол угсаатан бүрэлдэн тогтож, Монголын эзэнт гүрэн байгуулагдсан хийгээд Монгол ген тархах болсон нөхцөл шалтгааныг дурдсан.

Дэд хэсэг: Монгол хаад сархадын хэт хэрэглээтэй байсан болохыг баталсан Монгол генийн талаарх судалгааны үр дүнг сурвалжийн болон судалгааны бүтээлүүдийг ашиглан  нягтлахыг зорьсон ба  Монгол хаад сархадыг хэрхэн хэрэглэж байсан тухай дурдсан.

Төгсгөл хэсэг: Монгол хаадын сархад хэрэглэх болсон учир шалтгааныг тодруулан гаргахыг зорьлоо.                    
 Түлхүүр үг: Ген, Сархад, Байлдан дагуулал, Монгол хаад, Өгөдэй хаан , Мөнх хаан, Гүюг хаан , Хубилай хаан, Абага хаан, Гайхалту хаан, Есөнмөнх хаан.