Хүмүүс одооны хүүхдүүд их айхтар болж байна гээд байсан чинь 100 жилийн өмнө ч гэсэн монгол хүүхэд их айхтар байж шүү...
М. Б. Нуннс Монголоор аялсан минь номондоо "Нэг ой хүрч яваа гайхалтай
сэргэлэн жаал хүүтэй замд таарсан маань бидний аяллын дараагийн хэсгийг
хөгжилтэй бөгөөд сонирхолтой, миний хувьд дурсгалтай болгосон. Дөрвөн
ойтой хүүхэд шиг явж ярьж байсан тэр жаал онцгой авьяаслаг юм билээ.
Эхдээ тэврүүлсэн тэр хүүтэй анх таарахад ноён Галл тамхи татаж байсан.
Жаал хүү нэг ч үг хэлээгүй хэр нь тэнд
байсан монголчуудад хүртэл ойлгогдхоор тамхи гуйсан. Хүүд нэг ширхэг
янжуур өгөөд түүний үеийн бусад хүүхдүүдийн адил хугалаад хаяна гэж
бодтол болгоомжтой гэгч амандаа зуучихаад бусад хүнийг яах нь вэ? Гэсэн
байдлаар тойруулж хараад асаагаад өгмөгц гагц хоёр сороод өвөөдөө
үзүүлэхээр гэрийнхээ зүг алхсан. Жаал хүү миний танилуудын бусад
хүүхдийг эцэг эх, гэрийнхнийхээ төдийгүй тэр хотны айлууд, төрөл
садангийнхнаа өөрийн дураар захирдаг шинжтэй харагдсан." гэж тэмдэглэсэн
байх юм. Ямар ч энэ англи эмэгтэйг гайхшруулаад авсан байна шүү.
No comments:
Post a Comment