Showing posts with label Судлаачдын бүтээл. Show all posts
Showing posts with label Судлаачдын бүтээл. Show all posts
Monday, January 25, 2016
Монголчуудыг Монголжуу, Монгол улсыг олон ястны болгосон нь
Др. Л. Мөнх-Эрдэнэ (Австрийн ШУА)
Удиртгал
Монгол улсыг сэргээн байгуулагчдын нэг үндсэн зорилго нь Монголчуудын үндсийг хамгаалах явдал байсан билээ. Монголчууд “язгуурын нэгэн өвөг овгийн” (Очир, Пүрвээ 1982: 279, 142), “нэгэн угсааны яс махны төрөл”, “нэгэн үндэсний тул” “зүй нь жаргавч, зововч төрөвч үхэвч хамт болбаас зохино” (Магсаржав 1994: 41-2, 55) гэж тэд үзэж байжээ. Тэдний хувьд Монголчууд бусдаас ангид “сургаал, шашин, хэл бичиг, үсэгтэй” (Магсаржав 1994: 41, 19) байлаа.
Thursday, December 10, 2015
Цагаан өргөө - Бо Цю-и (VIII зуун)
Хятадын яруу найрагч Бо Цю-и монгол гэрийг магтан шүлэглэсэн нь.
Сувдан цагаан мяндаснаас
Сул асгарсан бэлзэг
Сухай улаан зандангаас
Сугарч ургасан суварга
Monday, February 16, 2015
Жамсраны Цэвээн ба Монголын Судар бичгийн хүрээлэн
С.Чулуун [1] ( Монгол улс )
Жамсраны Цэвээн ба Монголын Судар бичгийн хүрээлэн [2]
( 1921-1932 он )
Удиртгал
ХХ зууны Монголын түүхэнд хийгдсэн хамгийн чухал бүтээн байгуулалтын
нэг нь шинжлэх ухааны өвийг буй болгож чадсан явдал юм. Анх 1921 оны
намрын эцсээр бичгийн хүмүүс болон түшмэл Жамсраны Цэвээн нар Богд
Жибзундамбад “Бичиг судрын хүрээлэн” байгуулахыг мэдүүлсний хариуд “мэдэв”
хэмээн зөвшөөрүүлснээр эрдэм судлалын анхны байгууллагын шанг татаж,
бүтээн босгох их үйлсэд зорьсон юм. Мэдээж шинжлэх ухааны үйл ажиллагааг
орчин цагийн хандлагад нийцүүлэн тусгай нэгэн байгууллага байгуулж,
түүнийг системтэй босгоно гэдэг тухайн цаг үедээ нэн бэрх ажил байсан нь
тодорхой. Гэвч үүнийг өрнөдийн чиг хандлагатай, цэвэр эрдэм судлалын их
айл болгоход тухайн үедээ өндөр боловсролыг эзэмшиж, эрдэм судлалын
нэртэй эрдэмтдийн сургааль ном сонссон, эрдмийн үйл ажиллагааг нэгэнтээ
таньж мэдсэн Жамсраны Цэвээн ихээхэн үүрэг гүйцэтгэснийг бид бүхэн
сайтар мэднэ.
Tuesday, January 13, 2015
Тагнуулын нэр томъёоны асуудалд
Тагнуулын байгууллагын 90 жилийн ойд
ҮТА-ийн дэд захирал доктор, профессор М.Цогтоо
Аливаа шинжлэх ухаанд дан утгаар хэрэглэгдэж, ямар нэг үзэгдэл, юм, ухагдхууныг оновчтой нэрлэх үг хэрэгтэй болдог. Тийм үгийг нэр томъёо гэдэг байна. “Нэр томъёо нь хүний мэдлэгийн тодорхой салбарын ухагдхууны тогтолцоон дахь аль нэг ухагдхуунтай холбоотой үг ( нийлэмж үг) буюу хэлний тэмдэг юм.” “Аливаа шинжлэх ухааны хойшлуулшгүй зорилтуудын нэг бол нэр томъёогоо төгс бүрдүүлэх явдал . Сайтар боловсруулсан нэр томъёотой байх нь аливаа шинжлэх ухаанд үнэлж баршгүй ач холбогдолтой.”
Бямбын Ринченд эсперанто хэл заасан Да лам
"Өнөөдөр" сонин 2014.09.09 №208 (5302)
Судлаач Б.Эрдэнэбилэг
Түүний амьдралын түүхийн нэгээхэн хэсгээс товчхон өгүүлэхэд тэрээр 1885 онд одоогийн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Цэнхэрийн гол хэмээх газар Богд гэгээний шавийн урианхайд отгийн ард Намжилын гэр бүлд төржээ. Арваад настайгаас эцгээс өнчирч, эх Пагма, дүү нарын хамт мал маллан амьдарч байгаад хүрээнд суух хамаатан лам Самданг бараадан ирж, хүрээ хийдийн газар ном сурахын зэрэгцээ сүм хийдийн аж ахуйн газар ойр зуурын ажил хийж ам бүлээ тэжээж байсан бөгөөд 1900 оны орчим орос орныг зорьж, Халимагийн нэгэн хийдэд гурван жил орчим шавилан суужээ. Эх орныхоо тусгаар тогтнол, монгол үндсээ аврахын төлөөхалуун амиа зориулсан эх орончдын нэг нь Их Хүрээний гавж лам, хожим нь улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах Дотоодыг Хамгаалах газрын даргаар ажиллаж, их гүрний түрэмгий бодлогыг эсэргүүцэж, түүнийхээ золиос болон хэлмэгдсэн Намжилын Хаянхирваа билээ.
Лев Николавич Гумилев. Их талын хүмүүс ба байгал
Орчуулсан:
Судлаач Д.Ганхуяг
Монголчууд бид түүхээ огт өөрөөр үзэх цаг болж байна. Гадаад эрдэмтдийн олонхи нь монголчуудыг хамгийн “зэрлэг”, “хоцрогдсон” гэж үздэг үзэл одоо ч гэсэн амь бөхтэй байдаг юм. Гэхдээ этнологийн шинжлэх ухааныг үндэслэгч Л.Н.Гумилев бол энэ тогтсон үзлийг сөрөн зогссон эр зоригтон билээ. Түүний бичсэн нэгэн чухал өгүүллийг Та бүхэнд орчуулан толилуулж байна. Энэ өгүүлэлд Та бүхний үзэл бодолтой таарах, бас үл таарах зүйл гарах нь мэдээж бөгөөд энэ тохиолдолд Та өөрөө цааш нь эрэгцүүлэн бодох эрхтэй шүү дээ. Оросын Саша Желязняковын өгүүллийг орчуулж баахан загнууллаа. За, Оросоос болдоггүй юм бол Баруунаас орчуулъя гээд Самуюэль Хантингтон, Питирим Сорокин нарыг орчуулсан чинь бас л баахан загналаа. Эд чинь бараг л дэлхийн №1 хүмүүс шүү дээ. Баярлалаа гэсэн үг ганцыг ч сонссонгүй. Дэлхийн том эрдэмтдийн өмнөөс дандаа загнуулаад байх хүсэл надад даан ч алга. Орчуулахгүй болохоор “Нууц Товчоо”-оос нэг их хэтрэхгүй юм байна ш дээ, манай зарим сэхээтнүүд…
Монголчууд бид түүхээ огт өөрөөр үзэх цаг болж байна. Гадаад эрдэмтдийн олонхи нь монголчуудыг хамгийн “зэрлэг”, “хоцрогдсон” гэж үздэг үзэл одоо ч гэсэн амь бөхтэй байдаг юм. Гэхдээ этнологийн шинжлэх ухааныг үндэслэгч Л.Н.Гумилев бол энэ тогтсон үзлийг сөрөн зогссон эр зоригтон билээ. Түүний бичсэн нэгэн чухал өгүүллийг Та бүхэнд орчуулан толилуулж байна. Энэ өгүүлэлд Та бүхний үзэл бодолтой таарах, бас үл таарах зүйл гарах нь мэдээж бөгөөд энэ тохиолдолд Та өөрөө цааш нь эрэгцүүлэн бодох эрхтэй шүү дээ. Оросын Саша Желязняковын өгүүллийг орчуулж баахан загнууллаа. За, Оросоос болдоггүй юм бол Баруунаас орчуулъя гээд Самуюэль Хантингтон, Питирим Сорокин нарыг орчуулсан чинь бас л баахан загналаа. Эд чинь бараг л дэлхийн №1 хүмүүс шүү дээ. Баярлалаа гэсэн үг ганцыг ч сонссонгүй. Дэлхийн том эрдэмтдийн өмнөөс дандаа загнуулаад байх хүсэл надад даан ч алга. Орчуулахгүй болохоор “Нууц Товчоо”-оос нэг их хэтрэхгүй юм байна ш дээ, манай зарим сэхээтнүүд…
Монголын хомсдол ба монгол бусын илүүдэл: Төвдийн шашин, хятадын даяаршил дахь Дээд монголчууд
Энэхүү өгүүллийг миний бие Хятадын баруун хойд хэсэг дэх Хөх нуур Төвдийн
өндөрлөгт аж төрдөг, нүүдлийн мал аж ахуйн соёлтой Дээд Монголчуудын дунд 2003-2005
онд нэг жилийн хугацаагаар сууж хийсэн хээрийн шинжилгээний ажлынхаа эх
хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан бичлээ. Тус өгүүлэлд цөөн тоот Дээд Монголчууд
Хятад, Төвд, Лалын шашинт бусад олон тоот үндэстэн хөршүүдийнхээ соёлд хэрхэн
уусан үгүй болж байгаа тухай өгүүлэх болно. Ийнхүү уусч үгүй болоход тэдний
монгол соёл гэх элемент өдөр ирэх тусам цөөрөн үгүй болж, монгол гэж
тодорхойлох шалгуур болсон ул мөр, уламжлал соёлын зүйлс улам бүр хомсдон, тэр
хэмжээгээр монгол бус соёлын элемент тархан дэлгэрэх үйл явц ажиглагдана.
Үүнийг би өгүүлэлдээ монголын хомсдол, монгол бусын илүүдэл гэж нэрлэсэн ба
монгол хэл бичиг, уламжлалт зан үйл, шүтлэг мөргөл, мал аж ахуй зэрэг олон
талын жишээгээр тайлбарлах болно.
Хайлж буй дээд монгол
Д
Бум-Очир (dbochir@yahoo.com)
1990-ээд оноос хойш дэлхий дахинд хүчтэй ноёрхож слав хэлээр хөлөглөсөн
коммунист засаглал нуран унаснаар олон хүмүүс дэлхий нийтийн мэдээллээс
хоцрогдохоо хоцрогдож басхүү тэнд дуу хоолойгоо хүргэж амжаагүйгээ улам ихээр
мэдэрч эхэлсэн болов уу Энэ байдал олон нийтийн мэдээллээр зогсохгүй бас
монголын шинжлэх ухаанд хамаатай юм.
Monday, January 12, 2015
Хүлэгү хааны анхны байлдан дагуулал ба Исмайлынхан
Д.Баярсайхан- Оксфордын их сургуулийн доктор, МУИС- ШУС-ийн түүхийн багш
Низари Исмаилийн түүх судлаач Др. Надя Жамал Монголчуудын байлдан дагууллалыг дүгнэхдээ Исмаилийнханы түүхнээ тохиолдсон цорын ганц хийгээд хамгийн хөнөөлт үйл явдал мөн гэжээ. Ийнхүү дүгнэх болсон учир юунд байна вэ гэвэл Монголчууд Исмаилийн хүн амыг хүйс тэмтэрч Исмаилийн сүүлийн Имам буюу шашин-төрийн тэргүүнийг баривчилж хороогоод удам угсааг нь хөнөөсөнд байгаа юм.[1] Энэхүү түүхэн үйл явдал чухамхүү ямар улбаатай болох талаар миний бие сонирхон Исмаилийн Дээд тэргүүн Рукн ал-Дин Хур-Шаг/Rukn al-Dīn Khur-Shāh хэрхэн үхсэн тухай судлах болсон юм.
Subscribe to:
Posts (Atom)
