Wednesday, November 26, 2014

Дарьзавын Лосолыг цэргийн ламаар томилох тухай

Шавь сайд Чойбалсан сөгдөж хичээнгүйлэн
Айлтгах нь, цэргийн лам тавьж жинс шагнах
явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж
Айлтгаад
Богд хаантан гэгээнээр толилохыг гуйхын учир
эдүгээ монгол ардын засгийн газраас төв хорооны
гишүүд лам Лосолыг цэргийн лам болгон хүрэн жинс
шагнаж, цэргийн ламын алба хаах цагт
жүн вангийн зэргээр ёслуулахаар хэлэлцэн
Тогтсон явдлыг түүгээр
Айлтгаж гүйцэтгэн шийтгэх ажааму хэмээн хуудас
 Бичиг хүргэн ирчүхүй, иймийн тул хичээнгүйлэн нугалбар бичиж
Айлтгаад
Богд хаантан гэгээнээр толилон айлдах ажааму
Үүний тул хичээнгүйлэн
Айлтгав.
Мэдэв  (улаан бийрээр цохжээ)

Олноо өргөгдсөний 11 дүгээр он намрын сүүл сарын 19

Европын арван сарын хорин



No comments:

Post a Comment