Монголчууд нэгэн зууны тэртээ 4
М. Б. Нуннс
Халх бүсгүйн гоёл ч эгэл жирийн бус. Тэд үсээ
нарийн төмөр утсаар зангидан хэв даруулж чихнийхээ дээгүүр босгон цавуудаж үнэт
чулуу суулгасан хавчаараар бага зэрэг зай гарган ороож дээр нь нарийн хийцтэй
оюу, сувд шигтгэн хэлхэж арав, арван таван инч хэртэй унжуулсан тоорцог өмсөнө.
Ядуу нь нэг нь оюу, сувд шигтгэсэн мөнгөн зүүлтний оронд хулсан хавчаар үсэндээ
хавчуулж, сувдан гинжийг шүрээр орлуулж зүүсэн харагддаг.
No comments:
Post a Comment