Showing posts with label Тайлбар толь. Show all posts
Showing posts with label Тайлбар толь. Show all posts

Friday, February 27, 2015

Монгол- Хятад зурагт тайлбар толь


http://www.kb.dk/da/nb/samling/os/central/Mong57a

http://www.kb.dk/da/nb/samling/os/central/Mong57b

Ураг төрлийн нэрийн толь

Аав – даруй эцэг хэмээх үг. Үр хүүхэд нь эцгээ энхрийлэн дуудах нэр юм. Эцэг гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг нэр.
Өвөг аав – (өвөг эцэг, өвөө) авгайлах үг (буурал аав) аавын аав.
Нагац аав – Нагац эцэг хэмээх үг. Эхийн эцгийг энхрийлэн хүндэтгэж ярианд нагац аав гэж хэрэглэдэг.
Өндөр өвөг – өвөг аавын эцэг.
Элэнц эцэг – өндөр өвгийн эцэг.
Хуланц эцэг – элэнц эцгийн эцэг.
Элэн – хуланц эцгийн эцэг.
Хулан – элэнгийн эцэг.
Ээж ижий – даруй эх хэмээх үг. Үр хүүхэд нь эхээ энхрийлэн дуудах нэр. Эх гэдэг нь албаны зүйл мэтэд ихэвчлэн хэрэглэдэг. Ярианы хэлэнд дотночлон хэлэхдээ ижий гэнэ.
Эмэг ээж – ээжийн ээж (эмэг эх, эмээ) авгайлах үг (буурал эмээ).
Өндөр эмээ – эмэг ээжийн эх.
Элэнц эх – өндөр эмээгийн эх.
Хуланц эх – элэнц эхийн эх.
Төрөл – нэг овгийг төрөл гэнэ.
Хүй – даруй төрөл хэмээх үг. Төрөл хүй гэж холбон хэлэлцдэг.
Удам – нэг овгийн хүмүүсийг удам гэдэг.
Угсаа – нэг салаагаас төрсөн хүүхэд ачинцрыг нэг угсаа гэнэ.
Аглаг – төрлийн үе сунжирч холдсоныг аглаг гэдэг.
Аглаг салбар – үе сунжирсан төрлийн салаа салбар, төрлийн үе сунжирч холдсон салаа.
Аглаг төрөл – үе сунжирсан төрөл, үе холдсон төрөл.
Ууган (ахмад, том) хүү, охин – анхны хүү, охин, хамгийн том хүү, охин.
Отгон (бага) хүү, охин – хамгийн бага хүү, охин.
Ач – хүүгээс төрсөн хүү, охин.
Ач дүү – ах, эрэгтэй дүүгийн хүүхэд.
Зээ – охиноос төрсөн хүү, охин.
Зээ дүү – эгч буюу охин дүүгийн хүүхэд.
Зээнцэр – зээгийн хүүхэд.
Ачинцэр – ач дүүгийн хүүхэд.
Жичинцэр – ачинцрын хүүхэд.
Жич – ач хүүгийн хүүхэд.
Гуч – жичийн хүүхэд.
Дөч – гучийн хүүхэд.
Тач – дөчийн хүүхэд.

Thursday, February 26, 2015

Бумба уу? Бомбо уу?


Бид даогийн шашны хуврага Чанчуныг бумба гэж ихэвчлэн бичсээр ирсэн гэвч “бумба” хэмээгч нь рашаан агуулах сав, бунхан, хий хян арилгах жижиг бонхгор савыг нэрлэдэг байна.

Ром- Египет нэр томьёо

Амулет- Азын сахиус
Бунхан- нас барсан хүнийг байрлуулсан булш, барилга
Занданшуулах- нас барсан хүний цогцсыг ялзрахаас сэргийлэх арга
Йероглип- эртний Египетийн бичиг бөгөөд Египетчүүд 700 орчим төрлийн дүрс үсэг хэрэглэдэг байсан.

Tuesday, December 2, 2014

Эртний хүмүүс

Кроманьон
40000 орчим жилийн өмнө амьдарч байсан. Кроманьончуудын ясны үлдэгдлийг 1868 онд Францын археологич Л. Ларте Өмнөд Францын Дордонь агуйгаас олж илрүүлсэн.