
Н. М. Пржевальский 1839 оны 3 дугаар сарын 31-нд Смоленскийн Кимборово тосгонд төрсөн бөгөөд Оросын аялагч, байгал судлаач, Оросын газарзүйн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн. Тэрээр Төв азид 5 судалгааны аялал зохион байгуулсан бөгөөд 1878 онд Шинжлэх ухааны академийны хүндэт гишүүн, 1886 онд хошууч генерал цол хүртжээ.
Тэрээр 1855 онд Смоленскийн гимназыг дүүргээд Москвагийн Рязанын явган цэргийн ангид унтер офицер бол дараа нь Полоцкийн ангид шилжжээ. Тэндээсээ Ерөнхий штабын сургуульд элсэн оржээ. Академиа төгсөөд Польшруу томилогдож Варшавын юнкерийн сургуульд түүх- газарзүйн багшаар ажиллаж байжээ. Энэ үеэс тэрээр Африкийн аялагч судлаачдын нээлт, тэдний ажлыг сонирхон судлаж эхэлжээ. 1867 онд Төв азийн Уссурын хязгаарт судалгааны баг зохион байгуулан ажиллажээ.


