Заяын хүрээ
Oдоогийн Архангай аймгийн
Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын энгэрт 1631 онд Заяын хүрээг үүсгэн
байгуулжээ.
ХYII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг нь хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам гүм нойрссон Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмэддорж нарын шарилыгоршуулсан гурван суварга, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил туc туc байдаг байжээ. Гол сүмд лам Чодог бурхныг тахиж, жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыгтөвд, монгол, хятад хэлээр төрөл ангиар нь ялган байрлуулж байжээ.