Tuesday, April 9, 2013

Цахар гэвш Лувсанчүлтэм



Цахар гэвш Лувсанчүлтэм
Цахар гэвш Лувсанчүлтэм бол  монголын бурхан шашин, соёлын түүхэнд балрашгүй уд мөрөө үлдээсэн их эрдэмтэн , авъслаг зохиолч, гармгай дуун хөрвүүлэгч билээ. Тэрээр одоогийн Өвөр монголын Цахарын хөвөөт цагаан хошууны сайхан хэмээх нуурын хөвөөнд арван хоёрдугаар жарны” догшин” төмөрт эрт бичин жил \1740\ бие лагшин мэндэлж, арван дөрөвдүгээр жарны “маг согтонги” хэмээх төмөр эр морин жил \1810\ дүрст биеийн байгууламжийг хураажээ. Эцэг Цэгэнжал, эх Халзанхүү нар нь Ордос долоон хошуунаас цахар нутагт нүүн ирэ суурьшсан уйгад овог угсааны хүмүүс ажгуу.
Тэрээр долоон настайдаа авга ахаараа бичиг үсэг заалган улмаар Чайв хутагт эрдэнэ Лувсанпэрэнлэйгээс таван суртлыг баригч увшийн санаваар хүртэж Лувсанчүлтэм хэмээх сахилын нэр хүртэж шашины бэрх ухаанд улам улам ахисаар 15 настайдаа Ачит номун хаан Лувсанданзангийн дэргэдээс гэцэл, 16 настайдаа Ширээт хувилгаан Лувсандамбийнямаас гэлэн санаваарыг хүртэн, ном буяны мөрт хэлбэрэлтгүй оржээ.
Түүний бага насны нэр тодорхойгүй. Харин Лувсанчүлтэм хэмээх нэр нь “сайн оюут” шагшаабадь \ хилэнцийг тэвчигч\  гэсэн утгатай Төвд үг болно. тэрээр 29 нас хүртлээ сүм хийдэд шавилан сууж байгаад Лувсанраш, Лувсангэлэг, Шаравравжимба, Гүүш цорж Лувсанжамбал, Мянган равжамба цорж Донров, ажаа гэгээн Лувсандамбийжалцан нарын номын багшид шүтэж олон ном сонсон удирдах магадлах утгын гүнд нэвтэрчээ. Хар багаасаа номын шимтмэй бүхнийг хураасаар ном мэргэниы алдрыг олж эцэг эхийн санасан бүхнийг гүйцэлдүүлжээ.


29 наснаасаа ном хаялцах нь хэтийдсэн учир “гэвш” хэмээн нэрлэх болжээ. Энэ хүндэтгэлийн нэр нь нутгийн нэртэй хоршин хэрэглэгдсээр Цахар гэвш гэх болжээ. Тэрээр 29 нас хүртлээ бурхны шашины далай их эрдмийн чуулган нугуудад суралцсан шасдир ном зохиохын шалтгаан бүрджээ. Энэ үеэс бүтээлч амьдралын үе эхэлж, насан эцэслэтлээ ямар нэгэн ажил хэргэм зэргээс ангид явж бүтээл туурвил эрдэм номын үйлийг дагнан эрхэлсэн байна. Хорин гурван настайдаа мэргэн гүүш, цорж Агваанринчен Ганжуурт мөрийн зэрэг олон номыг номлосон нь анх бусдад ном номлосон нь энэ ажээ.
Тэрээр монгол төвд хэлийг эн тэнцүү эзэмшиж төвд хэлээр монголын бурханы шашин утга зохиол анагаах ухаан зурхай гүн ухаан сэтгэлгээний цаашдын хөгжилд үлэмж ач холбогдол бүхий онол судлал шинжилгээ үлгэр домог , цадиг түүхийн арван боть зохиол туурвисан ба нийт 215 зохиол байна. Түүний туурвисан “ хамгийг айлдагч богд Зонховын цадиг мэдхүйеэ хялбараар өгүүлсэн сайн амгалан бүхэн гарахын орон”  “долоон идэрхэн охины тууж” түүхэн тэмдэглэлүүд” Агваанринченд сургасан сургаал” зэрэг буддын утга зохиол сургаалшүлэг үлгэр домог намтар түүх зан үйл онолын олон зохиолууд нүүдэлчин түмний олон үеийг соён гийгүүлж Монгол, Цастан орны эрдэмтдийн анхаарлыг татсаар иржээ.
Судлагч эрдэмтэд Цахар гэвш Лувсанчүлтэмийн амьдрал замнал шашин – соёлын олон талт үйл хэрэг хийгээд түүний үлдээсэн арвин их өвд буй шилдэг сайн бүхнийг судлан тодруулахад ихээхэн хүчин чармайлт гаргаж тусгайлан судалсан буюу дашрамд хөндсөн бүтээл нэлээдийг туурвижээ. Цахар гэвшийн гүн ухааны үзлийг гаргах гол тулгуур сурвалж нь түүний төвд хэлт бүтээлүүд болно.

Төвд хэлт гүн ухааны бүтээлийн тоймууд   
Цахар гэвш буддын гүн ухааны хэтрүүлэгч төв үзлийг баримталж байсан бөгөөд голчлон учир шалтгааны ухаан билиг бармидын ёсны бүтээлүүд туурвисан болно. цахар гэвшийн гүнухааны бүтээлүүдийг үндсэнд нь , тайлбар зохиол , судлал шинжлэлийн гэсэн хоёр хэсэгт хувааж болох ба чойрын таван ботиор буюу дүйра, парчин , вум, зод винайн гэсэн уламжлалт ангиллаар тоймлон авч үзнэ.
1.      Намдэл дүйра: энэтхэгийн буддын их эрдэмтэн Дигнаги буддын логикийг үндэслэн “ Праманасамуччая” \ шалгадаг хотлоос түүсэн\ хэмээх зохиолоо туурвижээ. Монголын логикчид эдгээр зохиолд тулгуурлан логикийн баталгаа няцаалт хийх арга , зарчмыг гүнзгийрүүлэн нарийвчилж боловсруулан олон тооны бүтээл туурвиж байсны тод нэгэн нотолгоо нь цахар гэвшийн туурвил шасдирууд болно.
2.      Парчин: Билиг баримидын ёсны “ билгийн чанад” хүрсний увидас шасдир илт онохуйн чимгийн тайлбар шид бүтээл бүхэн гарах орон хэмээх оршвой. Хэмээх 10 дэвтэр зохиол Лувсанчүлтэмийн гүн ухааны үзлүүд дотор хамгийн том суурийг эзэлдэг.
3.      Вум: төв үзэл цахар гэвш нь төв үзлийн хэтрүүлэгч чиглэлийг баримталдаг байсан боловч төв үзэлд холбогдох бие даасан бүтээл туурвиагүй байна. Харин элдэв зүйлийн марталгын тэмдэглэлдээ хоосон чанарын тухай өгүүлсан байдаг ба түүндээ хийсэн тайлбар сүмбүмийн нь V ботьд хэсэг бусаг зохиолын хамт байгаа болно.
4.      Зод: махабод хийгээд махабодоос болсон тэргүүтнийг танин барихуй. Түс бүтээлд дүрс тэргүүтэн цогцоос голлон дүрсийн цогц, 12 төрөн түгэхүй , 18 язгуур зэрэг буддын абхидхармын ёсны уламжлалт ойлголт , категиоруудыг улираан судалжээ.
5.      Винай: Аягха тэхимлэгийн цагийн дурдатгалын хураангуй сургаал сахих аргх хүслийн наминчлал ерөөл сэлт” винайн үйлийн цуглааныг хавсаргасан өчүүхэн бичиг хийгээд номт дээлийг хавсаргасан өчүүхэн бичиг номууд байна.
Цахар гэвш буддын гүн ухаан логикийн Монгол орноо сурталчлан дэлгэрүүлэх үйлсэд бүтээл туурвилаараа жинтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж болно.

Гүн ухааны үзэл:
Цахар гэвш Лувсанчүлтэмийн амьдралынх ньбүхийл явц,шашин номын олон талт үйл ажиллагааг нягтлан  үзэхүл,тэрбээр хүний дотоод гэгээрэл,дотоод ухаарлын  гүнд  энэрэнгүй үзэл,нигүүлсэхүй бодь сэтгэлийг буй болгох хийгээд хамаг амьтанд тус бүтээх буяну үйлийн төлөө зүтгэсэн буддын шашины чин сүсэгтэн соён гэгээрүүлэгч байсаныг гэрчилж байна.  Тэрээр дахин дахин төрөл аван хувилсан нь магад боловч сэтгэл оюцнаа чилээн ном судар орчуулах, барлах ба шашины зам мөрт банди шавь хүмүүжүүлэх зэрэг гагц биеийн ганцхан заяасан нэгэн насандаа амжуулсан үйл хэрэг нь бурхан багшийн онол, номлолыг шимтэн судалж , хамаг амьтны тусын тулд билиг билгүүний чинадад тэмүүлсэн шашин номын хүний буяны цагаан зам, гэгээн харгуй байсан юм.
Буддын шашуины номлол сургаалийн дор Цахар гэвшийн ертөнцийг үзэх үзэл бүрэлдэн төлөвшиж, шашины чин үнэнч зүтгэлтэн болсон авай. Багаасаа шашины боловсрол эзэмшин хүмүүжсэн Цахар гэвш болон тэдний үеийнхэн угтаа энэ амьдралыг зовлон гэдэг бурханы шашины номлолд итгэн биширч энэлэн зовж буй төрөлхтөн нүгүүдийг энэхүү хорвоогийн зовлонгоос гэтэлгэх цорын ганц зам нь бурханы шашин гэж үздэг гүн бат ойлголт байж түүнийгээ шашин хэмээгч ямар юм буй хэмээвээс зөв ёсыг шашин хэмээн хэлэх буй. Тэр бурханы номлосон винаш эш хэмээх судраас ямарваа хилэнцийг ч үл үйлдэх бөгөөд буяныг хотол төгсөөр эдлэх ба өөрийн сэтгэлээ огоот номхотгох нь бурханы шашин номлосон буюу гэж үзэл ойлголтоо илэрхийлж байв.
Аливаа их сэтгэгчийн ертөнцийг үзэх үзэл өмнөө буй чухал асуудлыг  хэрхэн авч үзэж шийдвэрлэсэн байдлаар илэрч байдаг бол Цахар гэвшийн хувьд гүн ухаан нийгэм улс төрийн сэтгэлгээ нь түүний эх орон шашин номын чухал асуудлуудад хариу өгөх гэсэн эрэл хайгуул бодол эргэцүүлэл байлаа.  Тэрээр дотоод ухааны хуран үүдсэн бүхэн мөнх бус цувиралт бүхэн зовлон ном бүхэн бие үгүй гаслангаас нөгчсөн нярваан хэмээн хутагтын дөрвөн тамгат олноор оюун билгээ цэнэглэн бодох хийх бүтээх үйлээ холбон нэгтгэж үзэл санаа сэтгэлгээний зүг чигээ тодллон тамгалжээ.
Энэхүү буддын тогтсон таалалын хуран үүдсэн хэмээх нь сав шим ертөнийн үзэгдэл үйл явцыг илэрхийлсэн ойлголт бөгөөд шалтгаан нөхцөл бүрдсэн цагтаа төрж оршиж эвдэрч байх мөнх бус цувирсан байнгын эргэх холбоонд байна. Өвөр чанараараа хоосон атлаа бүтчихсэн мэт үзэгдэгч хуурмаг орчлонгын үнэнийг таньж ухааран   амгаланг олж гэгээрэхийг чухалчлан үздэг ажээ. Эл буддын гүн ухааны гол үзэл баримтлалыг олон зуун мэргэд улираан судалж бясалган тоолшгүй олон ном судар  бүтээсний нэг нь Цахар гэвш болон
Цахар гэвш агваанринченд сургасан сургаал хэмээх шүлэгтээ үнэхээр буй бус, үгүй бус хоёул бус
Үзтэл хоёулангын мөн чанар бус, бус нь ч бус
Үгүйлж үл болх хийгээд сэтгэж үл болохын
Үлэмж хэтэрхий хоосон чанар мөргөмүү гэсэн мөр буй.
Энд буй гэх мөнхийн үзэл үгүй гэдэг тасархай үзэлийг туйлшрал хэтийдлэн зайлсхийж басхүү буй үгүй гэдэг холимог үзлийг ч няцааж бүгдийг байнгын хөдлөл хувьсалд нь авч үздэг. Хоосон чанарын онолыг дээдчлэн үгүйлсэн байна. Цахар гэвш Лувсанчүлтэмийн үзлээр бол эрхтэний мэдлээр юмсыг мэдрэн хүртэх төдийгөөр хүлээн авах ба харин түүний гол гол шинж нь, утгыг ухааран таних мэдэхүйн зургаа дахь эрхтэн сэтгэлийн мэдэл болно.  Цахар гэвш өгүүлэхдээ “ бумба чанга нүдний мэдэлд үзэгдэх ба нүдлээр үзэх боловч багана, бумба тэдгээр нь нүдний мэдлийн баригдахуун бус, багана, бумбын дүрс нүдний мэдлийн баригдахуун хийгээд дүрсийн төрөн түгэхүй мөн.

Цахар гэвш их хөлгөний дээд бодь сэтгэлийн асуудлыг онцлон анхаарч нилээд нилээд бүтээл туурвисан бөгөөд бодь сэтгэл хэмээх ойлголтын хүрээнд хамаг амьтны тусын тулд хайрлах энэрэх асрах нигүүлсэхүйн сургаалыг их хөлгөнд боловсруулжээ. Их хөлгөний онолын үндэс нь Цахар гэвшийн өсгүүлснээр бол “Зургаан зүйлийн амьтны тусыг бүтээх тухайд эх хэмээн мэдэх, ачийг санах, ач хариулах гурав, асрахуй, нигүүлсэхүй, үлэмж сэтгэл гурав, их хөлгөний сэтгэл үүсгэх, өглөг өгөх зэрэг зургаан барамид, дотоод хоосон чанар тэргүүтэн арван зургаан хоосон чанарын онохуйг айлдагч нугууд болой.

Харин бага хөлгөний тухайд “Ширвакийн онохуй нь :цувиралт бүхэн зовлонг онохуй, мэдэгдэхүүн бүхэн бусдын мөн чанар болсонг би-гээр хоосныг онохуй мэдэгдэхүүн бүхэн өөрийн мөн чанар болсон би-үгүй онохуй , үйл нисванис бүхний үр болсон бүхэн гарах үйлдлийн онохуй,  зовлонгийн нөхцөлийг онохуй, зовлон түрдэхүй мөнийг онохуй” Брадигабудын онохуйн язгуур, таван цогц, арван найман язгуур, арван хоёр төрөн түгэхүй, шүтэн баридлагын арван хоёр гишүүн, үйл үр, дөрвөн үнэний асуудлыг боловсруулсан байна. Эндээс үзэхүл хөлгөнд ертөнцийн анхдагч язгуур, элементүүд болох цувиралт, цувиралгүй дхармууд, махабод, цааш хуваагдашгүй маш нарийн тоосны онолыг боловсруулан гаргасан байна.

Буддын гүн ухааны үзэл нь сансар, нирвааны байдал хэмээн үздэг бөгөөд сансрыг зовлонгийн хүлээс гэж, түүнээс гэтлэн туйлын амгаланг олох буюу нирванд хүрэхийн арга замыг заана. Арга билгийн сургаалаар бол нирваан нь билиг, бодь сэтгэл нь арга болдог. Гэхдээ бодь сэтгэлээс өмнө ширвак , брадигабуда гэсэн хоёр зүйл болно. ширвак , брадигабуда, бодь сэтгэл гурвуул бясалгал бөлгөө. Ширвак, брадигабуда хоёр нь өөр өөрийн нисванисыг тэвчих ба тонилохуйг олохын тухайд бясалгамуй хэмээн Цахар гэвшийн ширвакийн амирлангуйг эрэгчийн эцсийн шинжлэл бүтээлдээ тайлбарласан байна.

Нийгэм улс төрийн үзэл:  
XIX зууны эхэн гэхэд шарын шашины сүм хийд, лам хуврагуудын хэмжээ зохис үлэмж хэтрэх төлөв илт мэдрэгдэн, сахил санаваараа алдаж, жаяг ёсоо гажуудуулах зэргээр тэдний явдал үйлдэл илэрхий буурах болжээ.Эл бүхий байдалыг даван туулах арга замыг эрэлхийж,Монгол даяар нэн ялангуяа халхын  хүрээ хийдлийн лам нарын дотор Авгаанхайдав тэргүүнтэй шашиныг шинэтгэх үзэл санаа төрөн гарсан XIX зууны монголын нийгэм улс төр гүн ухааны сэтгэлгээндгарсан содон үзэгдэл байлааГэвч эл үзэл санааны үр хөврөл эртнээс бүзрэлдэж байсан өвөрлөгчЦахар нутгийн 9925 6863Лүвсанчүлтэмийн шүлэг зохиолд тусгалаа олсон нийгмийн шүүмжлэлт үзэл санааг харуулдаг юм.Лувсанчүлтэмшашны үнэнч зүтгэлтний хувьд цаг үеийн байдал,Монголын бурханы шашин нийгмийн дотор зөрчлийн бодит шинж чанар,ээдрээ түвэгтэй гүн утгын ухаалгаар цэгнэн үзэж,лам хуврагуудын чанар чансаа,бусчир муу бүхнийг илчлэн шүүмжилж зохиол бүтээлээ туурвиж байжээ.Цахар гэвш мөнхүү Агваанринченд сургасан сургаал хэмээх шүлэг нь феодлалын нийгмийн  үеийн ёс суртахууныдоройтол доголдол шашин номынхны үзэл бодол явдал ёс суртахуун гажуу бурууг илчлэн шүүмжилсэн зохиол болно.Уг шүлэгт түүний нийгэм_улс төр ,суртахууны үзэл тусч илэрчээ
“эдүгээ цагийн олонхи ард олон оюун хийгээд
Эртний буян турханы тул цөв болсны эрхээр
Эрхэм мэргэдээс ч эгэл тэнэг хүндтэй болсон тул
Эгнэгт сайтар номловч бусдад туслах нь бэрх
Буддын шашны өнөө ба ирээдүйн эш бошгыг үзүүлсэн цөвийн цагийн номлол буюу “тавах цөм “нь савшим  ртөнц,байгаль орчны эвдрэл хүмүүн олны санаа сэтгэл хувирал үйлс  явдлын доройтол,түүнийг сахин чандлан хууль ёс доройтол уналтыг үндсэн агуулгаар тодорхойлсон сургаал бөгөөд шинжлэх ухааны үндэстэй таамнал юм. Түүний үзэл санаа нийгэм улс төрийн хийгээд шашин философийн зарчим нь тэр цагийнхаа нийгмийн оюун санааны амьдралын чухал ололт ,үр дүн болж цаашдын өсөлт хөгжилтөнд зохих хэмжээгээрээ нөлөөлсөн юм .Цахар гэвшийг дан ганц шашины зүлтгэлтэн мэтээр үзэх нь учир дутагдалтай бөгөөд хүн ардыг соён гэгээрүүлэгч гүн ухаантан эх оронч хэвлэн нийтлэг яруу найрагч гэх мэт олон талаас нь үнэлэх нь зүйтэй юм. Цахар гэвш бол монголын бурханы шашины болон соёлын түүхэнд баларшгүй ул мөрөө үлдээсэн их эрдэмтэн, яруу найрагч, гарамгай дуун хөрвүүлэгчидийн нэг нь билээ.
Монголд сүм хийдийн ноёрхол ихсэх үед лам хуврагуудын сахил санаваараа алдахыг нь зэмлэж олон арван бүтээл туурвисан билээ. Тэрээр амьд ахуйдаа албан тушаал нэр хүнд үл хөөцөлдөн ард иргэдийн дунд амьдарч байсан билээ. Түүний зохиол бүтээлийг шимтэн судлах нь зүйтэй бөлгөө.




No comments:

Post a Comment