Tuesday, April 9, 2013
Манж Чин улс Хятадыг хэрхэн эзэлсэн тухай
Оршил
Манж гэх нэр нь man+ju гэсэн 2 үгнээс бүтдэг ба Манж хэлээр mangga, утга нь Хүчтэй, хурдан; ju нь сум гэсэн утгатай. 2 үгийг нийлүүлвэл Хурдан харвасан сум гэсэн утгатай байна.
Манж үндэстний өвөг дээдэс нь Шан улсын үед Сүшен гэдэг нэртэйгээр одоогийн БНХАУ-н Манжуур, Грин, Хар мөрөн муж хавьцаа нутаглан сууж байжээ.
Зүүн Хан улсын үед нэрээ өөрчлөн Илоу нэртэй болсон бөгөөд Хойд, Өмнөд Жао улсын үед Үжи, Тан улсын үед Мөхө, Тан улс мөхөсны дараахан нэрээ дахин өөрчлөн Нюүжин буюу Зүрчид болгожээ. Нюүжин гэдэг нь Сүшен гэдэг нэрийн ондоошсон дуудлага юм. Хойд Сүн улсын эхэн үе, Хятан улс мандаж Лиао улс хэмээн нэрийдэж байх үед Зүрчидүүд Лиао улсын бүрэлдэхүүн орж явсан байна. 1114 онд Ваняа Агуда Лиао улсын дарлалыг эсэргүүцэж боссоноор Лиао улсын мөхөл ирж Алтан улс байгуулагджээ. Улмаар Өмнөд Сүн улсыг эзлэж Хойд Сүн улсыг мөхөөжээ.
1206 онд Их Монгол Улсын Чингис хаан Алтан улсыг дайлаар мордож 1234 онд Чингис хааны хүү Өгөдэй Алтан улсын Цан Жоу-г мөхөөснөөр Алтан бүр мөсөн устгагдсан. 1271 онд Монголын Их Хаан Хубилай улсынхаа нэрийг өөрчлөн Юань болгож, Лиао Яань Шин мужын, Хармөрөн, Сонхуажиань, Нэнжиань, зэрэг урсгал мөрний дагуух суурингуудад арван мянган зүрчидүүдыг суулгажээ.
Монголын эзэнт гүрэн үеээ өнгөрөөж өөр хоорондоо тэмцэлдэн 300 гаруй жилийн нүүрийг үзээд байсан бол Хятадад Мин улсын хүч чадал доройтон өөр зуураа мөн л тэмцэлдэж байсан цаг үед Төв азид товойн гарч ирсэн нэгэн үндэстэн нь зүрчид угсааны манж хэмээх үндэстэн байлаа. Да чин буюу Их Ариун улс нь 1616-1911 оныг хүртэлх 300 орчим жилийн хугацаандаа Монгол, Хятад, Төвд зэрэг улсуудыг нэгэн жолоон дор захирч байсан байдаг.
Манж үндэстний үндсэн хэл нь манж хэл бөгөөд Алтай хэлний язгуурын Манж-Тунгус хэлний бүлгийн Өмнөд Тунгусын хэлний дэд бүлэгт багтдаг. Чин улсын үед "Улсын хэл", "Чин хэл" гэх мэтээр нэрлэгдэж байсан.
Газар нутгийн байршил, нутаг нутгийн онцлогоос дараах аялгад хуваагддаг.
Ш Гүи фан аялга
Ш Жин аялга
Ш Шөнжин Гирин аялга зэрэг болно.
Бичгийн үсгийн хувьд Зүрчид бичгийг ашиглаж байсан бөгөөд Хойд Алтан улсын Нурхачи хааны зарлигаар Сүймин, Эрдэни гэсэн 2 хүн монгол бичгийн галиглах системийг гол болгож Манж бичгийг зохиожээ. Манж бичиг нь Монгол бичигтэй бараг адил бөгөөд дусал, бинт зэргийг ашиглан илүү боловсронгуй болгосон байна.
Манж нар хятадыг эзэлсэн тухай:
XVI зууны эхээр Манж нар Нурхачи баатарын удирдлага дор гvрэн улс байгуулж эхэлжээ. Энэ vед тэд Сунгари мөрөн, Япон тэнгисийн хооронд загас барьж, мал маллаж, бага зэргийн тариа тарин амьдарч байжээ. Мэдээж vе vеийн нvvдэлчдийн нэгэн адил манж нарын эцсийн зорилго Хятадыг эзлэх явдал байлаа.Манж нарын улам томрон тvрэхэд хөрш зэрэцээ монголчууд саад болж байв.
1626 онд Нурхачийг vхэх vед Манж нь цэрэг, улс төрийн хувьд сайтар зохион байгуулагдсан хvчирхэг улс болж дөнгөжээ. Өөрөөр хэлбэл Хятадыг суларсан vед нь эзлэн тvрэмгийлдэг, тэр чинээгээрээ төр улсыг нь нэгтгэж өгдөг умрын зэрлэгvvдийн шинэ vе нэгэнт буй болжээ.
Энэ vед монголчууд хоорондоо салж муудалцан олон аймагт хуваагдсан байлаа. Лигдэн хидээгээр Монголын хаан боловч Цахараас өөр аймаг түүний захиргаанд орохгүй сөргөлдөж байсан бөгөөд Лигдэн нь дан ганц Цахарын захирагч төдий л болж хувирсан байжээ. Гэсэн ч Лигдэн хаан ихэд бардам нэгэн байжээ. Тэрээр 1617 оны орчим Манжийн Нурхачи баатарт илгээсэн захидалдаа “би болбоос 40 түмэн Монголын эзэн, чи усны 3 түмэн иргэний эзэн” хэмээн ихэд басамжлан бичсэн байдаг тухай Монголын түүхийн III ботьд дурдсан байдаг. Түүний өөрийгөө ихэмсэг дээгүүр тавих нь дээрх шалтгаануудтай холбоотой байсан болж болох юм.
-
- Манж монголчуудын хоорондох тулалдаанд Монголчууд ялж Нурхачийн нэгэн баатарыг устгасан байдаг
Үүнээс шалтгаалан Лигдэн хаан ихэмсэг зан гаргаж байсан бололтой.
Гэсэн хэдий монголчуудын тархай бутархай байдлын улмаас Лигдэн хаан ялагдал хүлээсэн байдаг нь энэ бол 1636 он байлаа. Үүний дараагаар Абахай буюу Хунтайж Чингис хааны хас буу тамгийг авсан хэмээн худал цуу тараан Өвөрмонголын ноёдоор Монголын хаанд өргөмжлүүлсэн байна. Мөн Хойд Алтан улсаа Дай Чин гvрэн болгон тунхаглажээ.
Ийнхүү хятадыг эзлэхэд гол саад тотгор учруулж байсан Лигдэнг устгасан тул хятадыг эзэлж авахыг зорьж байлаа.
1630-иад оноос Хятадын Мин улсын дотоодод тэмцэл хурцдаж Ли Цзы Чэн тэргүүтэй тариачны бослого хэрэгжиж нийслэл Бээжин хотыг эзэлсэнд Мин улсын хаан өөрийн орд өргөөний дээгүүр дүнхийх толгойн оройд өөрийгөө боймолон амиа хорлон үхжээ. Тариачны бослогоос айсан Мин улсын цэргийн жанжид Манжийн цэргүүдээс тусламж хүсэн 1644 онд цагаан хэрмийн боомтын хаалгыг нээж Манж цэргүүдийг оруулсан байна. 1643 онд Манжийн хаан Хунтайж нас бараад байсан бөгөөд түүний 8 дугаар хүү 5 настай Фүлин\эеэр засагч\ хаан ширээнд суугаад байсан билээ. Тэрээр нас бага байсан тул Доргон хэмээх ноён төрийн хэргийг мэдэн явуулж байсан байна. Ингээд манжийн цэргүүд тариачны бослогыг дараад зогсохгүй Мин улсын нийслэл Бээжин хот болон бусад газар нутгийг эзлэн авч Бээжин хотыг нийслэлээ болгосон байна. Ийнхүү манжийн цэргүүд Мин улсын ноёдын тусламжтайгаар умард хятадыг эзлэн авсан байна. Өмнөд хятад 1671 оноос хүчээ авсан ч 1680-аад он хүрч дарагдсан байна. Манж нар өөрсдийгөө Хятадыг захирах заяатай төрсөн мэт авир гаргаж ихээр дарлан мөлжих болж XX зуун гартал тэднийг захирч байсан юм.
Хэдийгээр манж угсаатан хятадыг эзлэн авсан ч тэднийхээ дотор уусан алга болох нөхцөл байдалруу шилжин орсон юм. Манж үндэстэн нь голчлон БНХАУ-н эх газраар төвлөрөн суух бөгөөд 2000 оны хүн амын судалгаагаар 10,708,464 хүнтэй хэмээн тоологджээ. Энэ нь цөөн тоот үндэстний 10,17 хувь, нийт хүн амын 0,86 хувийг эзэлдэг байна.
Манж чин гүрэн нь 17 зууны орчим хүчирхэгжин гарч ирсэн нь тэдний хүчирхэгт бус бусад улс үндэстнүүд доройтон өвөр зуураа тэмцэлтэй байсныг ашиглан улс төрийн зөв тоглолт хийсэнд оршиж байгаа юм. Манжийн хаад эртний хятадын Хуанди нарын хоёр барсын ноцолдооныг уулан дээрээс харах буюу дайснаа дайснаар нь даруулах уран зальжин аргыг хэрэглэж байснаараа төв азид 200 гаруй жил ноёрхсон юм. Манж чин гүрэн нь гадаад харилцаа хөгжөөгүй байсан байна. Түүнчлэн Манж чин гүрэн нь дан ганц цэрэг феодалын эзэнт гүрэн байсан байна.
Ном зүй:
1. Pamela Kyle Crossley, The Manchus, 2006
2. Тамир Э, Дорнын түүх \XVI-XXI\ , УБ., 2012
3. Монголын түүхийн III Боть, УБ., 2003
4. China stastical year book, 2003 \дам сур\
5. Өлзий Ж, Манж угсаатны түүх, УБ, 1999
6. Чулуунбаатар Л, Ази Африкийн орнуудын түүх, УБ., 2012
7. Дэлхий дахины түүх II , УБ., 2003
8. Лувсанжав Г, Шархүү Г, Манж Монгол толь бичиг, УБ., 1968
С. Ууганбаяр
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment