Thursday, April 11, 2013

12 зэс самбарын хуулиас



12 зэс самбарын хуулиас
12 зэс самбарын хууль нь Ромын бүгд найрамдах улсын түрүү үеийн эдийн засгийн харилцаа, нийгмийн бүтэц, эрхийн хэм хэмжээний онцлогийг судлахад өвөрмөц эх сурвалж болдог. Патриц, Плебей хоёрын хооронд хурц тэмцэл өрнөж, плебей нар нийтийн газрыг эзэмшихийн төлөө, ерийн боолчлолыг халах, патрицуудтай улс төрийн талаар тэгш эрхтэй болохын төлөө тэмцлийн үед энэ хууль гарсан байжээ. Түүх сударт өгүүлснээр, плебейчүүдийн шаардлагаар МЭӨ 451 онд тэр үед баримталж байсан хууль эрхийг тэмдэглэхийн тулд 10 хүнээс бүрэлдсэн комисс байгуулав. МЭӨ 450 онд 5 патриц ба 5 плебей нараас бүрдсэн өөр комисс энэхүү ажлыг дуусгав. МЭӨ 449 онд бүх патриц, плебейд зориулагдсан энэхүү хуулийг 12 зэс самбарт хуулан Форум хэмээх талбайд тавьжээ.
        Хуулийн эх бичиг нь хадгалагдсангүй, харин Бүгд Найрамдах засгийн сүүл Эзэнт улсын үеийн зохиолчдын ишлэл өгүүллээс үндэслэн сэргээж бүрдэл болгожээ. Энэ хууль тогтоомж гэрээс ёсоор өв залгамжлах ёстой газар, мал, үр жимсийг хувьдаа хязгааргүй өмчлөх эрхийг бататган хамгаалж өгөв. Гэвч овгийн байгууллын өмч, нийтийн газар эзэмшлийн зарим нэг шинжийг зөвшөөрөн хүлээж байв.
12 зэс самбарын хууль бол патриц плебей, патрион ба үйлчлүүлэгч, чөлөөт хүн ба боолын эрхийн байдлыг бататгаж өрийн хатуу хуулийг тэмдэглэсэн байна. Эрхийн хэм хэмжээний хөгжлийн үндсэн чиглэл болох боолын эрх чөлөөгүй байдлыг хууль ёсны болгох, тэднийг иргэний болон улс төрийн амьдарлаас салгах хандлага энэхүү хуулиас тодорхой ажиглагдаж байлаа.  
А) Өрийн эрх  
Дор дурдсанаас үзэхэд Ромд өрийн маш хуучны хатуу хууль байв.
(II-III самбар)
Зээлдүүлэгч нь зээлдэгчээ өөрийн хүй нэгдлийн гишүүн байсан ч гадаадад (Тибрийн чанадад) бүрмөсөн худалдах эрхтэй байв.  
(III самбар)
Үүнээс үзэхэд өрийн эрх нь зээлдүүлэгчид нь арай илүү ашигтай ба өртний хөдөлмөрийг ашиглаж болох эрхийг олгож байжээ.                
II самбар
1.1000 буюу түүнээс дээш ассын өр нэхвэл хуулийн барьцаанд 500 асс өгөх, үүнээс бага мөнгөнд 50 ассын урьдчилгааг 12 зэс самбарын хуулиар тогтоожээ. Хэрвээ ямар нэг хүний эрх чөлөөний тухай маргаан гарвал хэдийггээр түүний үнэ мөн өндөр байлаа ч гэсэн 50 ассын урьдчилгааг төлөхийг хуулиар тогтоожээ.                                                                                                          
2. Заагдсан хугацаа өнгөрсний дараа зээлдүүлэгч өртнөө зодож болно. Мөн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд түүнийг шүүхэд авчирч болно.                                                                                                                       
3. Хэрвээ өртөн сайн дураар өрөө төлөхгүй байвал түүнийг зээлдүүлэгч өөрийндөө аваачин  15 фундээс илүүгүй хүнд дөнгө гав хийх, хэрэв хүсвэл түүнээс хүнд гав дөнгө хийж болно.                                                                           
4. Шоронд байх хугацаандаа өөрөө хүсвэл өөрийн мөнгөөр хооллож болно. Хэрвээ өөрийгөө хооллож чадахгүй байвал хэн түүнийг шоронд барьж байна тэр түүнд өдөр фунт гурил, хүсвэл түүнээс ч илүү өгч болно.                                           
5. Өртөн шоронд байх хугацаандаа заргачтайгаа найрамдах эрхтэй, хэрвээ найрамдахгүй бол өртөн нь шоронд 60 хоног байх болно. Энэ хугацааны турш 3 удаа зах дээр претор (албан тушаалтан) аваачиж комици (ардын хурал) дээр тэдэнд оноосон мөнгөний тоог зарладаг байв. Зах зээлийн 3 дахь өдөр тэднийг алах юм уу Тибрийн цаана хил давуулан худалддаг байна.                       
6. Зах зээлийн 3 дахь өдөр өртөнг хэсэгчлэн хуваан алдаг.                                              
7.Урвагчийн эсрэг заргын тэмцэл үеийн үед хүчин төгөлдөр байх болтугай.                                                      
               
   Б) Боолчуудад зориулагдсан зүйл анги                           

       12 зэс самбарын хуулийн зохих зүйл анги Ромын түрүү нийгмийн боолчлолын эх сурвалжийг тодорхойлох боломж олгодог. Энэ нь овгийн толгойлогч үр саднаа боол болгон худалдах эрх, өрөөр боолчлох, дайнд олзлогдогсдыг боол болгох эрх зэрэг болно.                                                                 
 Хууль боолчлолын анхны хэлбэр, боол чөлөөт иргэний хооронд хууль эрхийн тодорхой зааг гараагүй байсныг харуулж байна. Жишээлбэл боолын биеийг гэмтээвэл чөлөөт хүнийг гэмтээхэд төлөх торгуулийн зөвхөн талыг төлдөг. Тэгэхлээр чөлөөт хүн боол хоёр хуулийн өмнө ойролцоо байдалтай байна. Хуулийн өөр нэг зүйлд боолын гаргасан хохирлыг эрх чөлөөтэй хүний адил өөрөөр нь төлүүлнэ гэж заажээ. Гэтэл хуулинд боолуудыг эзний дур зоргоор авирлах явдлаас хамгаалах ямар ч зүйл байдаггүй байна. Мөн хуулинд гэрийн эзнээс өөрийн гэр бүлийнхэнтэйгээ харьцахдаа хязгааргүй эрхтэй байхыг бататгажээ. Ийнхүү хуулиуд болчлолын эцгийн эрхт шинж чанарын тухай мэдээг өгчээ.                  
        IV самбар.
1. 12 самбарын хуулийн дагуу нялх хүүхэд ч гэсэн маш их эрэмдэг зэрэмдэг байвал дор нь алдаг байв.
2. Хэрвээ эцэг нь хүүгээ 3 удаа худалдвал хүү нь эцгийн мэдлээс чөлөөтэй болдог.    
3. Хуулиар тогтоосны дагуу эхнэрээсээ түлхүүрээ булаан аваад эд хөрөнгийг нь өгөөд хөөн явуулна.
VIII самбар.
3. Хэрвээ чөлөөт хүний ясыг гар буюу модоор хугалбал 300 ассын торгууль төлдөг. Хэрвээ боолыг ингэвэл 150 ассаар торгоно.   
4. Хэрвээ гомдоовол 25 ассаар торгоно.
                                                            
14. Хэрвээ чөлөөт хүн хулгай хийж байгаад юмтайгаа баригдвал түүнийг зодож шийтгээд юмаа алдсан хүнд өгнө. Хэрвээ боол ингэвэл түүнийг ташуурдан зодоод асга хадан дээрээс авч шиднэ. Хэрвээ насанд хүрээгүй хүн хулгай хий Вэл түүнийг протерын үзэмжээр зодож загчих буюу хохирлыг төлүүлэх ёстой.
в/ хувийн өмчийг хамгаалахад зориулагдсан хуулиуд
12 зэс самбарын хуулийн зүйл ангиуд нь мэө V зууны үеийн өмчийн хэлбэрийг тодорхойлоход тус болдог. Иргэний өмчийн хэлбэр (газар, үр, жимс, хөдлөх хөрөнгийг) хуулийн зүйл ангиар хатуу хамгаалжээ. Газар ба хөдлөх хөрөнгө бол хувийн бөгөөд өвлөж болох ажээ. Хууль нь үүний хажуугаар хүйн газар эзэмшлийг хамгаалж, хувийн газар өмчлөгч усжуулалтын системийг байгуулж голын урсгалыг өөрчилж болохгүй гэжээ.
Хуулийн зарим зүйл ангид тэр үед байснаар агсан овгийн өмчийн шинж тэмдэг харагддаг. Хуульд хувийн өмчийн онцгой эх булгийг мөн харуулж байна. Иргэн түүнд өгсөн хэсэг газартаа хоёр жил тариалаад эцэстээ өөрийн хувийн газар болгон авдаг ёс байсан тухай өгүүлжээ.
V самбар
 3. Эзэн хүн үнэндээ өөрийн эд хогшил, өөрийн ивээлд байсан хүмүүсийн тухай гэрээслэл нь эвдэршгүй байх болтугай.
4. хэрвээ хэн нэг хүн өөрийн дээр хүнгүй байгаад үхвэл мөн өвлөгчийн тухай гэрээслэл үлдээгүй бол ойрын хүн нь түүний аж ахуйг автугай.
5. хэрвээ үхсэн хүнд шадар хүн байхгүй бол аж ахуйг төрөл төрөгсөд нь автугай.
6. 12 самбарын хуулийн дагуу хэрвээ ивээгчгүй хүн үхэх юм бол түүний гэрээсээр ивээгч шадар хүн болно.
7. а. Хэрвээ хүн ухаан солиотой болбол түүний хөрөнгийг шадар хүн юм уу төрөл төрөгсөд нь автугай.
7. б. 12 самбарын хуулийн дагуу юмаа үрэн таран хийдэг хүний хөрөнгөө хөрөнгөө эрхлэх эрхийг хоригложээ.
12 самбарын хуулийн дагуу ухаан солиотой буюу юмаа үрэн таран хийгчдийг өөрсдөө хөрөнгөө мэдэхийг хориглож садангийн тэтгэмжид байхаар заасан буй.
8. а. 12 самбарын хуулийн дагуу боолоос суллагдсан Ромын иргэн үхэхдээ өөрийнхөө дээр хүнгүй бөгөөд гэрээслэл үлдээгүй бол түүний хөрөнгийг патронд шилжүүлдэг. Патрон ба суллагдсан иргэн хоёрын хоорондын харьцааны тухай 12 самбарын хуулинд заахдаа чөлөөтэй болсон иргэний өмч нь тухайн тохиолдолд тэр гэрээс энэ гэрт шилжинэ гэжээ.
<Ромын түүхийн дээж бичиг> редоктор                                                                                         
С.Л. Утченко М. 1962. 62-72 дугаар тал.

1 comment:

  1. 12 зэс самбарын хууль үйлчилж байсан улсуудыг нэрлэж өгч тус болооч

    ReplyDelete