Хар тахал хэмээн нэрлэгддэг булчингийн тахал нь европын хүн амын ихэнх
хэсгийг үгүй хийсэн бөгөөд энэхүү тахлын улмаас европын эдийн засаг эргэж
сэргэхийн тулд 100 жилийг зарцуулсан байна.
Энэхүү тахлыг торгоны замаар дамжин азиас европт тархсан гэж үздэг бөгөөд Монгол цэргүүд 1346 онд Каффа (Украйны Федося боомт) хотыг бүслэх үеэр халдвар тархсан гэж үздэг бөгөөд халдвар аван нас барсан цэргүүдийг хотын хэрэм давуулан шидэж байсан тухай мэдээ байдаг ч итгэхэд бэрх ажээ. Халдвар нь хулганы нохойн бөөсөөр дамжин халдварлах бөгөөд энэхүү халдвар худалдаачдын бараагаар тээвэрлэгдэн Канстантинопольд хүрсэн байна. Европын улсуудаас Испани Финланд улсууд л халдварт өртөлгүй өнгөрчээ.

1346 онд Алтан
орд улсын хаан Жанебэкийн цэргүүд тахлаар үхсэн цэргийнхээ шарилыг хотын хэрэм
давуулан шидэж оруулснаас тарваган тахал европт тархсан хэмээн Габриел де Мусси
(Gabrille de Mussi) тэмдэглэн
үлдээжээ.
Жанибек хаан
Хар тахалыг үүсгэгч бактери: ИРСИНИ
ПЕСТИС
Хар тахал нь дотроо гурван төрөл бөгөөд 1. Булчингийн буюу халдвар авсан
хүний цавь, хүзүү, суганы булчирхай хавддаг тахал 2. Уушигны буюу цусаар
ханиалгуулж, агаар амьсгалын замаар халдварладаг тахал 3. Цусны хортой хавдар
буюу бактери цусанд шууд халддаг тахал гэж байжээ. Эдгээрээс булчингийн тахал нь хамгийн аюултай
хэлбэр бөгөөд халдвар авсан хүний суга , цавьны хэсэгт алимны чинээ том хавдар
гарах ба 3-5 хоногийн дотор шууд үхэлд хүргэдэг байна. Харин цусан тахлын халдвар авсан хүн тэр дороо
нас бардаг байсан байна. Энэхүү аюултай хэлбэрийн тахал нь хүний арьсыг хар
ягаан бараг хар өнгөтэй болгодог байснаас хар тахал хэмээн нэрлэжээ.
булчингийн тахал
үхлийн бүжиг
No comments:
Post a Comment