Монгол улс баян тансаг орон учир нь өнөөдөр дөнгөж үйлдвэрээс гарч
байгаа гар утас, автомашин ер нь техник технологийн бүх дэвшилтэт зүйлс
маргааш гэхэд л монголд ороод ирчихсэн байх жишээтэй. Монголчууд дэлхийн
жишгээс эд материалын хувьд нэг их хоцроод байдаггүй ч олон нийтийн
үзэл бодол, сэтгэлгээ дэлхийн ард түмнээс хол хожуу хоцорчихсон мэт.
Хилийн дээс алхаж үзсэн хүмүүс бүгд л монгол залуучуудын сэтгэхүйгээс
гадны залуусын сэтгэхүй шал ондоо гадагшаа явж үзэх хэрэгтэй гэцгээдэг,
тэр нь ч үнэн байх.
Тэгвэл Монголчуудын сэтгэлгээ (Сэтгэлгээ гэх нь зохимжгүй ч байж магадгүй- ОЮУН САНАА, ИТГЭЛ ҮНЭМШИЛ) хэр хоцрогдоод байна?
Би
хувьдаа энэ асуултанд Монголчуудын сэтгэхүй дундад зууны үеэсээ
салаагүй байна гэж хариулна. Учир нь монголчууд мухар сүсэгт хэт их
автагдаж байна. Хаан ухаан, хатан ухаан ярьсан хэсэг бүлэг хүмүүс,
Чингис хааны удам угсаа өөрсдийгөө тэнгэрээс заяатай гэж ойлгон хий
хөөрсөн хүмүүс хаа сайгүй.
1. Монголчуудын тухай сурвалж бичгүүдэд
Чингис хааныг тэнгэрээс гаралтай хэмээн бичиглэсэн байдаг нь дундад
зуунд бүх зүйл шашны үзэл суртал ноёрхож байсан холбоотой. Тэр ч
утгаараа европ, дундад азийн ард түмэн монголчуудыг тэнгэрийн гэсгээл
мэтээр ойлгож, бүр зарим тохиолдолд христийн шашныг мандуулагч, Пристер
жон, Давид хааны арми мэтээр ойлгож байв. Үүнийг одоогийн монголчууд
үнэхээр л тэнгэрээс гаралтай мэтээр ойлгож, бараг л Чингис хаан дахин
төрөөд улс гүрнийг цэцэглэн хөгжүүлчих юм шиг санадаг. Чингис хааны
амжилтын нууц нь тэнгэр тусалсанд бус түүний мэргэн ухаан авьяас чадварт
байсан нь тодорхой.
2. Өнөөдөр бид нар сүм хийд орвол өөд
болоочийнхоо хойноос ном уншуулах гэсэн хүмүүс дэлгүүрээс талх авч
байгаа аятай тасалбар бичүүлж байгаа дүр зургийг харна. Хүмүүс өөд
болоочийнхоо хойноос ном уншуулах нь буян үйлдэж явах замд нь тусалж буй
хэрэг гэж ойлгодог. Гэвч ном уншуулах нь дэлгүүрээс талх авахтай
адилхан уу? Аль XVI зуунд европт “нүгэл цайруулах бичиг” худалдаж байсан
нь одоогийн монголд буй “ном уншуулах тасалбар” бичүүлж байгаатай
ижилхэн юм.
3. Өнөөдөр Монголд өөрийн үзэл бодолд, үйл хэрэгтээ үнэнч
байсан хүн дундад зуунд “Дэлхийн бөөрөнхий” гэж хэлснийхээ төлөө
хороогдсоны адилаар нийгмийн золиос болж хэн ч биш болж дуусах мэт.
Монголчуудын
сэтгэлгээний потенциал хэдий өндөр байвч хавчигдмал түгжигдмэл, нэгэн
хэвийн ойлголтоосоо гарах хэрэгтэй тэр цагт л жинхэнэ дэлхийтэй хөл
нийлүүлэн алхана. Иймээс л бид түүхийг зүгээр нэг унших биш түүхээ
ойлгож, сургамж авах хэрэгтэй байдаг юм.
С. Ууганбаяр
No comments:
Post a Comment