1380 оны Куликовын талд болсон тулалдаанд Алтан Ордын Мамайн цэргүүдийг оросууд ялсан байдаг. Энэ тулалдааныг оросууд Алтан Ордын ууцыг хугалсан тулаан хэмээн нэрлэдэг боловч энэ явдлаас хойш нэгэн зууны туршид монголчууд оросыг захирч байсан юм.
Куликовын тулалдааны түүх номын чимэглэл зураг, XVI зуун.
Monday, January 18, 2016
Friday, December 11, 2015
Гегелийн диалектик ба 1924 оны үндсэн хууль
Өгүүллийн товч утга: Энэхүү илтгэлээр Дэлхийн II дайны дараагаар гаарсан Иргэншилийн онол болон Марксист онолын зөрчил 1920-иод онд талын Монголд хэрхэн явагдсан болон энэхүү зөрчил Монгол улсын үндсэн хуульд ямар нөлөө үзүүлснийг өгүүлэхийг зорьлоо.
Thursday, December 10, 2015
Ар Монголоос Манж Чин улсад залгуулж байсан алба\1691-1911\ номын тухай
Цэрэнгийн Насалбалжир
\1905-1977\
Төрсөн газар: Сайн ноён аймгийн
Сайн ноёны хошуу \Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг Эхэн халгайт \
Эцгийн нэр: Цэрэн\Цэрэнхүү\
Боловсрол: 10 настайгаасаа
эцгээрээ Монгол бичиг заалган сурсан
Цагаан өргөө - Бо Цю-и (VIII зуун)
Хятадын яруу найрагч Бо Цю-и монгол гэрийг магтан шүлэглэсэн нь.
Сувдан цагаан мяндаснаас
Сул асгарсан бэлзэг
Сухай улаан зандангаас
Сугарч ургасан суварга
Хүрээ хийдүүд
Заяын хүрээ
Oдоогийн Архангай аймгийн
Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын энгэрт 1631 онд Заяын хүрээг үүсгэн
байгуулжээ.
ХYII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг нь хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам гүм нойрссон Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмэддорж нарын шарилыгоршуулсан гурван суварга, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил туc туc байдаг байжээ. Гол сүмд лам Чодог бурхныг тахиж, жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыгтөвд, монгол, хятад хэлээр төрөл ангиар нь ялган байрлуулж байжээ.

Түүхэн хүмүүс
Wednesday, December 9, 2015
Subscribe to:
Posts (Atom)