Tuesday, March 22, 2016
Н. М. Пржевальский- Монгол орноор
Н. М. Пржевальский 1839 оны 3 дугаар сарын 31-нд Смоленскийн Кимборово тосгонд төрсөн бөгөөд Оросын аялагч, байгал судлаач, Оросын газарзүйн нийгэмлэгийн жинхэнэ гишүүн. Тэрээр Төв азид 5 судалгааны аялал зохион байгуулсан бөгөөд 1878 онд Шинжлэх ухааны академийны хүндэт гишүүн, 1886 онд хошууч генерал цол хүртжээ.
Тэрээр 1855 онд Смоленскийн гимназыг дүүргээд Москвагийн Рязанын явган цэргийн ангид унтер офицер бол дараа нь Полоцкийн ангид шилжжээ. Тэндээсээ Ерөнхий штабын сургуульд элсэн оржээ. Академиа төгсөөд Польшруу томилогдож Варшавын юнкерийн сургуульд түүх- газарзүйн багшаар ажиллаж байжээ. Энэ үеэс тэрээр Африкийн аялагч судлаачдын нээлт, тэдний ажлыг сонирхон судлаж эхэлжээ. 1867 онд Төв азийн Уссурын хязгаарт судалгааны баг зохион байгуулан ажиллажээ.
1871 онд Төв азид хийх анхны аялалаа эхэлсэн бөгөөд Далай нуурт очиж тэндээжээ Калганд (Хялгана) амарч байхдаа Шар мөрний урсал болон Сума Ходи, Инь Шань уул нурууд, Алашаагийн цөлийг судалж10 сарын хугацаанд 3700 км зам туулжээ. 1872 онд Хөхнуурын зүг хөдөлж Төвдийн өндөрлөг, Цайдамын говиор аялаж, 1873 онд Өргөөд иржээ. Тэрээр 3 жилийн хугацаанд 11700 км зам туулжээ.
1876 онд Төв азийн хоёрдахь аялалаа эхэлсэн бөгөөд Шиньжан, Ил, Тэнгэр уул, Тарим гол, Лоб нуур, Алтан тагийн нуруугаар аялж 1877 онд Орост эргэн иржээ.
1879 онд Зайсан хотоос 13 хүний бүрэлдэхүүүнтэй гуравдахь аялалдаа гарч Урунгу голоос, Хами, Са- Жеу дайран Төвдийн Наньшаны нурууг давж Мөр ус голын хөндийд хүрч 1881 онд Орост эргэн иржээ.
1883 онд Төв Азийн дөрөв дэх аялалаа 21 хүний бүрэлдэхүүнтэйгээр Хиагт хотоос эхэлж Өргөө хотоор дайран Төвдийн өндөрлөг, Шар мөрөн, Хөх мөрний ус хагалбарыг судалж Цайдамаар дайран Лоб нуур, Хар голоор аялан 1886 онд Орост буцсан байна.
Н. М. Пржевальский 1888 онд тав дахь экспедицээ зохион байгуулж Самаркандаар дайран Оро- Хятадын хил Хар Балт орчимд судалгаа хийж байхдаа хижиг өвчнөөр нас баржээ.
Тэрээр Төвөдийн баавгай, Монголын хавтгай тэмээ, Мазаалай, Тахийг шинжлэх ухаанд бүртгүүлсэн бөгөөд 32000 км замыг туулжээ.
Төв Азийн анхны аялал 1871-1873
Н. М. Пржевальский аяллынхаа туршид өдөр болгон 4 удаа цаг уурын ажиглалт хийж, хөрс болон усны хэмийг байнга хэмжиж, үе үе агаарын хуурайшлыг психометрээр (чийг, температур хэмжигч багаж) тогтоож, анериодоор болон ус буцлах цэгээр тухайн газар орны үнэмлэхүй өндрийг тогтоож байжээ. Голчон физик-газарзүй, тэрчлэн сүүн тэжээлтэн болон жигүүртэн шувуудын талаар хийх амьтан судлалын тусгай судалгаануудыг, мөн угсаатны судалгаа хийж байсан байна.
Тэрээр 238 төрөл зүйлд хамаарах мянга орчим шувуу, 42 төрөл зүйлд хамаарах 130 сүүн тэжээлтний арьс, 10 төрөлд хамаарах 70 орчим ширхэг хэвлээр явагч, 11 төрлийн загас, 3000 гаруй хорхой шавжны цуглуулгыг Орост авч очсон байна.
Н. М. Пржевальский 1870 оны 11 дүгээр сарын 17-нд Хиагтаас аялалаа эхлүүлж Өргөөгөөр дайран Бээжинг зорьжээ. Тэрээр “Хиагт, Өргөө хоёрын завсрын газар нутаг нь уулархаг хэдий ч дундаж өндөртэй, ихэвчлэн хурц шовгор бус хэлбэртэй. Шовх содон үзүүр орой, том том элгэн халил, хад цохио байхгүй, даваа гүвээ нь өндөр биш, бэл хажуунууд нь налуу байдгаараа ямагт баруун зүүн тийш чиглэн тогтсон энэ хавийн уул нуруудын байрлал, тогтоц нийтлэг онцлогтой” хэмээн дүрслэн бичсэн бөгөөд тэрээр өөрийн дайран өнгөрсөн газар орныхоо онцлогийг энэ мэтчилэн өгүүлсэн байдаг. Азийн өндөрлөг уулс, Монгол орын амьтан ургамал, цаг агаар, монгол хүний ахуй соёлыг судалж явсан бөгөөд энэ тухайгаа “Монгол орон ба тангудын нутаг газар” номондоо дурдсан. Өөрт тохиолдсон адал явдал болон монгол хүний ахуй амьдрал онцлог, хувьсал өөрчлөлтийн тухай өгүүлээд зогсохгүй монгол орны шувууд, хоёр нутагтан, загас, өвс ургамал зэргийн тухай тэмдэглэжээ. Мөн Монгол орны цаг уурын онцлогийг өөрийн ажиглалтаар тодорхойлсон байдгаараа түүхийн төдийгүй байгалийн шинжлэх ухааны мэдээг багтаасан.
Мөн түүнчлэн ан амьтан, жигүүртэн шувуудынхаа тухай тэмдэглэл хөтөл явсан бөгөөд тэрээр энэхүү аяллынхаа тухай “Монгол орон ба Тангудуудын нутаг газар” хэмээх хоёр боть ном хэвлүүлжээ.
“Монгол болжмор Дундад азийн говь цөлийн хамгийн шилдэг дууч бөгөөд энэ урлагаараа европ ижлээсээ бараг дутдаггүй. Монгол болжмор ногтрууны адил хойш, Ар байгалруу нисэж очин үр төлөө гаргана, гэхдээ олонх нь Монголдоо үлддэг. Европт байдаг зүйлтэйгээ адил үүрээ газарт, бага зэрэг хонхор гаргаж засах бөгөөд 3-4 өндөг гаргана.”
Тэрээр Монгол орны зүүн урд зах буюу Далай нуураас Шар мөрний хойд тохой хүртэлх газар нутагт, Умард Алашаад 1873 оны хаврыг Хөхнуур болон Ганьсуд өнгөрүүлж цаг уурын ажиглалт хийжээ. Мөн зуны улиралд Ордос, Алашаа, Ганьсугийн уулархаг муж, Алашаагаас өргөө хүртэлх газар нутаг, 1871 оны намрын улиралд Алашаа, Шар мөрний хойд тохойн ойролцоо, 1872 оны намрыг Ганьсу, Хөхнуур, Цайдамд өнгөрүүлсэн бол өвлийн улиралд Хиагтаас Хаалган хүрэх хугацаанд цаг уурын ажиглалт хийсэн байна.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment