Thursday, February 26, 2015

Ром- Египет нэр томьёо

Амулет- Азын сахиус
Бунхан- нас барсан хүнийг байрлуулсан булш, барилга
Занданшуулах- нас барсан хүний цогцсыг ялзрахаас сэргийлэх арга
Йероглип- эртний Египетийн бичиг бөгөөд Египетчүүд 700 орчим төрлийн дүрс үсэг хэрэглэдэг байсан.

Немес- Эртний Египетийн хаадын толгойдоо өмсдөг, зотон давуугаар хийсэн хуниастай өмсгөл
Хорусын нүд- эмчилгээ, хүч тамир төгс төгөлдөр байхыг бэлгэдсэн тэмдэг
Шабти- нас барсны хүний хойт насанд нь үйлчлүүлхээр шавраар урласан жижиг баримал
Саркофаг- чулуугаар хийсэн гадар авс
Амфитеатр- дээвэргүй гладиатруудын тулалдаг дугуй хэлбэртэй талбай. (Жишээ нь Коллизей)
Акуйдакт- Ромын хот сууринд ус хүргэдэг тусгай хоолой
Кохорт- ромын армийн анги нэгтгэл, кохорт тус бүр нь гурван манипулитай
Лавр цэцгийн титэм- энэхүү титэм нь хүч чадлыг бэлгэддэг
Перистел- баганаар хүрээлсэн цэцэрлэгт хүрээлэн
Баллиста- том сум харвах зориулалттай дугуй дээр байрлуулсан нум
Рыцарийн тангараг- дайн тулаан, хайр дурлалын үед рыцарийн дагаж мөрдөх ёстой хууль


No comments:

Post a Comment