Thursday, February 26, 2015

Бумба уу? Бомбо уу?


Бид даогийн шашны хуврага Чанчуныг бумба гэж ихэвчлэн бичсээр ирсэн гэвч “бумба” хэмээгч нь рашаан агуулах сав, бунхан, хий хян арилгах жижиг бонхгор савыг нэрлэдэг байна.
21-тийн тайлбар тольд “бомбо хэмээгч нь гэрээс гарч сүмд суух, хувилгаан дээд хүнийг хэлнэ” гэжээ.

Я. Цэвэл- Монгол хэлний товч тайлбар толь, 28-тийн тайлбар толь, ШУА-ийн 5 боть тайлбар толь зэрэг толиудад ч мөн адил бумба хэмээгч нь ямар нэг зүйлийг агуулах сав, бомбо хэмээгч нь сүмд суух хүн хэмээн тайлбарласнаас үзвэл Чанчун БОМБО хэмээн бичих нь зүйтэй байна. 

No comments:

Post a Comment