Заяын хүрээ
Oдоогийн Архангай аймгийн
Эрдэнэбулган сумын нутаг Булган уулын энгэрт 1631 онд Заяын хүрээг үүсгэн
байгуулжээ.
ХYII зууны эцсээр Заяын хүрээнд Гүдэн сүм, Лавиран, Сэмчинг байгуулж, 1696 онд байгуулсан Гүдэн сүмийг нь хоёрдугаар Зая бандид Лувсанпэрэнлэй өөрийн лавиран болгосон байна. Лавирангийн дээд давхрын сүмийг шүтээний гурван сүм гэх бөгөөд баруун Гүдэнд үүрд нам гүм нойрссон Зая бандид хутагт Лувсанпэрэнлэй, Лувсанняндаг, Лувсанжигмэддорж нарын шарилыгоршуулсан гурван суварга, зүүн Гүдэнд тавдугаар хутагт Лувсанжигмэднамжилын шарил туc туc байдаг байжээ. Гол сүмд лам Чодог бурхныг тахиж, жасаа хурал хурдаг байсан бөгөөд дээд давхрын тасалгааны хутагтын номын санд эртний түүх, уран зохиол, шашны ном судрыгтөвд, монгол, хятад хэлээр төрөл ангиар нь ялган байрлуулж байжээ.

Гуравдугаар Заябандид
Лувсанжигмэддоржийн үед 1802 онд Зүүн, Баруун Сэмчинг барьсан бөгөөд анх дээд
давхар нь модон, асар дээвэртэй, доод хоёр давхар нь тоосгон төвд хэлбэрийн
барилга байжээ. 1908-1909 онд Сэмчингийн гуравдугаар давхрыг буулган хурлын
дуган, нөгөө Сэмчинг Цогчин дуган болгон 1909-1910 оны үед засвар хийж одоогийн
байдалтай болгосон байна. Заяын хийдийн сүм дуганыг 1887 онд тухайн үед нэрд
гарсан монгол дархан, урчууд сэргээн засварлаж байжээ.
Заяын хүрээг хоорондоо 5 км алсдах
газарт дээд, доод хүрээ болгон хуваарилж байгуулсан бөгөөд дээд хүрээнд зургаан
аймгийн бүгд 26 сүм дуган, лам нарын орон сууц, жижиг байшин барилга, доод
хүрээнд нь хоёр аймгийн дуган, лам нарын байшин барилга байв. Заяын хүрээнд ямагт
1000 лам суудаг байсан бөгөөд нэгжилдхэдэн удаагийн их хурал хурах үеэр 4000
орчим, түүнээс илүү лам нар цуглардаг байжээ.
Хуучны Заяын хүрээнээс үлдсэн сүм дуган тухайлбал, Зүүн, Баруун Сэмчин, Хүлгийн сүм, Гүдэнг сэргээн засварлаж өдгөө аймгийн Угсаатны зүйн музей болгон ашиглаж байна. Эдгээр барилгыг 1971 онд аймгийн хамгаалалтад, 1994 онд улсын хамгаалалтад авсан юм. Уул, ус, байгалийн гоо үзэсглэнтэй хосолсон Заяын хүрээний сүм дуганууд төвд, төвд-монгол, төвд-хятад хийцийнх бөгөөд барилгын үндсэн материал нь мод, чулуу, хөх тоосго, ваар юм. Барилгуудыг толь, жанцан, ганжир зэргээр чимэглэсэн бөгөөд маш уран гоё сийлбэртэй, хурц тод өнгийн дагнаас будагтай ажгуу.

Дэмчигийн
хийдийн туурь
Ноён
хутагт Д. Данзанравжаагийн говь нутагт байгуулсан олон хүрээ хийдийн нэг
/Галбын уулын гурван хийдийн нэг/ болох Дэмчигийн хийдийн туйр Өмнөговь аймгийн
Ханбогд сумын нутаг дахь Галбын уулын байц хадан дунд бий. Энэ хийдийг ноён
хутагт Данзан Равжаа ирээдүй цагийг билэгдэн байгуулсан гэдэг бөгөөд Цогцалын
хийд ч гэж нэрлэдэг. Дэмчигийн хийд бол давхар хэрмэн хашаан дотор есөн
жангийн жантан бүхий төвд маягийн хоёр давхар сүмтэй, хойд хэсэгт нь хоёр гэр,
эргэн тойрон жижиг дөрвийн зэрэг байшинг өмнө хойно нь барьсан, хэрэм нь том
дааман хаалгатай байжээ. Мөн түүний дээд хэсэгт хоёр цонх бүхий гүндэ /сэхээвч/
байшинтай хоёр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ. Сүмийн хойд хэсэгт
голдоо давхарлиг бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож цэцгийн
дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ. Эдгээрийн үлдэгдэл одоо бий.
Дэмчигийн хийдэд 30 орчим лам шавилан сууж ирээдүй цагийн хурлыг гүйцэлдүүлдэг байсан бөгөөд сүсэгтэн олны хүсэлтээр цагийн хурлыг хурдаг байжээ. Энэ сүмийг Ноён хутагт тоосго шатаалгаж бариулсан бөгөөд барилгын зарим нэгэн хэсгийг байгалийн хад чулууг бэлнээр ашиглаж хийсэн онцлогтой. 1937-1938 оны үед энэ хийд устгагдсан байна.

Их бурхант
Өнгөрсөн зууны монголын соёл, түүхийн томоохон дурсгалын нэп болох "Их Бурхант" нь Дорнод аймгийн Халх гол сумын төв Сүмбэрээс хойш 35 км-т, Халх голын баруун эргийн тохойн 35 градусын налуу энгэрт оршино.
Халхын Сэцэн хан аймгийн Илдэн жун ван Бат-Очирын Тогтох төрийн /То-Ван/ /1797-1868/ санаачлага, удирдлагаар 1859-1864 онд бүтээсэн энэ дурсгал "Их шүтээн", "Их бурхант" хэмээн олноо алдаршжээ.
Наймам аюулаас аврагч Жанрайсиг /Жигжид-жав/ бурханы дүр эл шүтээнийг То ван болон Сэцэн хан аймгийн хошуу ноёд, ихэс дээдэс чулуугаар хэвтээ байдлаар бүтээн залахаар шийдэж аймаг, хошуу нутгийнхны хандив хөрөнгөөр зуу шахам гар урчуудыг оролцуулж урлан бүтээсэн байна.
90 тохой буюу 30 метр уг бурханыг их, бага хоёр хүрээн дотор цогцлуулжээ.
Том хүрээ нь 220x97 метр бөгөд үүний дотор талд дунджаар 165x110 см хэмжээтэй 20 ланз үсгийг хэвтээ байдлаар шигтгэж, бага хүрээн дотор 200x110 см орчим 12 ширхэг суварга болон Их бурханыг тойруулан чулуугаар урласан 20 гаруй жижиг бурханы дүр бүтээсэн аж. Гэвч энэхүү гайхамшигт дурсгалыг XIX зууны эцэс XX зууны эхээр дорнод Хятадын төмөр замын хэд хэдэн будлиан, үймээний үеэр эхлээд эвдэн сүйтэгсэн байна. Сүйтгэл цааш үргэлжилж Ардын хувьсгалын дараа бурхан шашныг хавчин гадуурхагчдын ширүүн гарт өртөн чулуугаар нь барилгын суурь, малын хашаа саравч барьж үрэн таран болгосон билээ. Харин 1990-ээд оноос уг дурсгалыг хуучин байдлаар нь сэргээн бүтээх санаачлага гарч 1995-1997 онд холбогдох судалгаа шинжилгээ, малталт, сэргээн засах ажил тэнд өрнөсөн билээ. Ингээд 1997 оны намар сэргээн зассан Жанрайсиг бурханыг аравнайлж ёслол үйлдсэнээр XIX зууны соёл, түүхийн гайхамшигт цогцолбор энэ бүтээл хойч үеийхэнд бодит байдлаар уламжлагдан үлдэх боломжтой болжээ.
Их Бурхантын талаар академич Ш.Нацагдорж, Х.Пэрлээ болон Оросын эрдэмтэн А.П.Окладников, В.Казакевич нар зохиол бүтээлдээ дурьдаж байжээ. А.П.Окладников 1949 онд Халх голын сав нутгаар судал- гааны ажлаар явах далимдаа "Их Бурхант"-ыг үзээд гайхан биширч энэ дурсгал бол уг газар нутагт оршин тогтнож байсан хүчирхэг гүрний бүтээл болов уу. Энэ нь Х-Х! зуунд холбогдох байх хэмээн үзсэнийг нэрт эрдэмтэн, археологич Х.Пэрлээ залруулж XIX зуунд бүтээгдсэн болохыг баримтаар нотолжээ.
Лигшиддонгайлин хийд
Дайчин вангийн хушууны гол хүрээ Лигшиддонгайлин нь Түшээт
хан аймгийн эртний хийдийн нэг юм. Энэ хийдийн туйр нь одоо Булган аймгийн
төвийн өмнө хэсэгт бий.
Туc хийдийг 1666-1667 онд Түшээт хан Чахундоржийн /Чимиддорж/ ойр төрлийн Баатар Бэйл хэмээгч өөрийн гэрийг Цогчин сүм болгож анх үүсгэсэн.
XVII зууны сүүлч XVIII зуунаас тус хийдэд хурлын дацан болон аймгийн сүмүүдийг удаа дараалан өргөтгөжээ. үүнд: Арван нэгдүгээр жарны усан гахай жил /1633 онд/ Дашпилжайлон аймаг, 1685 онд цогчин хурал, 1697 онд Самданчойлин, 1709 онд Пунцагдоналин буюу тойны аймаг, 1721 онд Дашчойлин буюу бандидын аймаг, 1733 онд Дашчойхорлин буюу унзадын аймаг, 1792 онд цанид дацан, 1789 онд эмч нарын дацанг байгуулжээ. 1876 онд Диваажин буюу жаргалын орон гэдэг нэртэй хиймэл уулан дээр сүм байгуулж, 1904 онд сүрлэг томруунаараа Ази тивд томоохонд тооцогдох Цагаан суваргыг барьж дуусгажээ.
Эдгээрээс өдгөө "Диваажин" сүм болон Цагаан суврагын үлдэгдэл туйр л үлдсэн бөгөөд Диваажин сүмийг сэргээн засварлах ажил хийгдэж буй.

Манзуширийн хийд
Манжийн хаадын шүтээн гэгддэг Мандширийн хувилгаан нь анх
Х.Т.Ө II зууны үед Энэтхэг оронд гарсан бөгөөд түүнээс хойш Төвдөд хэдэн удаа,
Монгол оронд таван удаа тодорч байжээ. Анхны Мандширийн хувилгаан Наваанжамбалцанг
залан ирж 1733 онд Богд хан уулын өвөрт төвд хэлбэртэй 80 жан хэмжээтэй анхны
сүмийг барьж эхлэн 1747 онд дуусгажээ.
1748 онд уг сүмийг равнайлж, Дашчойнхорлин /Буяныг залбирагч сүм/ хэмээн нэрлэжээ. Энэхүү сүм нь Мандширийн хийдийн анхны дуган байсан учраас өвгөн Лаврин гэж нэрлэгдэх болсон. 1750 онд Мандшир лам Агваанлувсанжамбалданзан II Богд Жавзандамбад багшаар залагдаж уул хийдийг түүнд өргөсөн учир Богдын их шавийхан засаж сэлбэдэг болжээ. өвгөн Лаврингийн зүүн, баруун талд хоёр Сэмчин байсан. ХYIII зууны сүүлчээр Цогчин дуганыг байгуулсан бөгөөд дуганы өмнө талд Богд хан уулнаас ус татаж хиймэл нуур хийсэн байжээ. Цогчин дуганд цанидын хурал хурах болсонтой холбогдуулан 1760 онд Дамдинянсангийн Бадам ёгогийн дацан, 1756 онд Цанидын дуганыг барьсан. 1770 онд Цогчин дуганы ар талд Шар хүрээ гэдэг нэртэй Богдын ордонг барьсан байна. Энэ ордонг хожим 1919 онд сэргээн засаж 1920 онд YIII Богд сууж байжээ. Цогчин сүмийн өмнө цамын талбай байдаг. 1780 онд Сэрүүн Лаврин хэмээх ордонг барьжээ.
Мандширийн хийдийг 1937 онд нурааж буулгасан ба хийд нь бүгд 21 орон савтай гэж 1938 оны бүртгэлд бүртгэгдсэн байдаг. Одоо Мандширийн хийдийн Хангал, Өрөнхан, Цогчин, Богдын Шар хүрээ, өвгөн Лаврин, Эргэдэг Майдар, Сувраган сүм, Сэрүүн Лаврин, Мамба, Цанид, Бадам его, Жүд, Мангал зэрэг сүм дугануудын буурь, турь үлджээ. Мандширийн хийдийн арын хадан дээр сийлсэн зургийг 1971 онд орон нутгийн хамгаалалтад, мөн уг хийдийн турь, сийлмэл зурагт хадыг 1994 онд улсын хамгаалалтад туc туc авчээ. 1989 онд гэрэл зургийг үндэслэн Сэрүүн Лавринг шинээр сэргээн босгожээ. Хийдийг орчин тойрны байгальтай нь уран сайхнаар зохицуулж байгуулсан бөгөөд барилгууд нь үелүүлсэн чулуун дэвсэг дээр түүхий болон шатаасан тоосго, мод, чулуугаар барьж, жанцан, толь, ганжир, өнгө будаг, хээ угалзаар чимсэн төвд, төвд-монгол, монгол хийцийн барилгууд бүхий байжээ. Мандширийн хийдийн сүм дугануудаас хамгийн том нь болох Цогчин дуган нь өндөр чулуун суурин дээр түүхий тоосгоор өрж, шавардаж цагаан шохойгоор шохойдсон бөгөөд дээд эрмэгийг нь толиор тойруулан чимэглэсэн, төвд хэлбэрийн барилга байв.

No comments:
Post a Comment