Ч. Кэмпбэлл-
Монгол орноор аялсан нь, 1902
Өргөө усаар гайхам сайн тэтгэгддэг нь урд талаас нь орж
ирэх аялагчдад юун түрүүнд ажиглагдаж байв.
Өргөө гэдэг монгол үгийн орос дуудлага болх Урга гэсэн
үгийг монголчууд өөрсдөө бараг мэддэггүй. Орон нутгийнхан Богд ламын хүрээ, да
хүрээ, Их хүрээ, богдын хүрээ эсвэл зүгээр л хүрээ гэх богино нэрийг өргөн
хэрэглэдэг. Харин хятадууд Күлүн эсвэл Күлиэн, Да Күлүн гэнэ. Эдгээр нь Хүрээ
гэсэн монгол үгийг хэлэх гэсэн оролдлого аж.
Өргөө нь Дорнод халхын ханлигуудын засаг захиргааны төв,
монголчуудын хувьд бол Ром юм. Богд хүрээнд залрах бөгөөд монгол Пап лам.
Жавзандамба хэмээх цолыг Төвөдийн Далай лам Түшээт ханы хүүд 1650 эсвэл 1651
онд анх олгосон байна. Тэрхүү ноён бол Монголын түүхэнд Өндөр гэгээн нэрээр
үлдсэн Монголын ламын шашны Ариун Паул байсан бөлгөө.
Нэмэлт тайлбар:
-
Өндөр гэгээн Занабазарыг 1639 онд Халхын шарын шашны
тэргүүнээр өргөмжилсөн бөгөөд зохиогч 1650 онд хэмээн ташаарсан байна.
-
Ариун паул: НТ I
зууны орчим амьдарч байсан Христийн шашин дэлгэрүүлэгч номлогч

No comments:
Post a Comment