Гадаад Монголын Төрийг Засах Явдлын
Яамны Хууль Зүйлийн бичгийн 15 дугаар дэвтэр
Нэмж зохиосон нь
Есөн цагааныг барихаар ирэх элч
нарт хүнс буулгах тогтоосон тоо
Нэгэн зүйл:
Түмэн өлзийтийн гийсэн өдрийн
баясгалан ёсоор мөргөхөөр ирэх ба шинэлэх алба есөн цагааныг барихаар ирэх ба
шинэлэх цагаалах өдөр Амгаланг ирж ирэх халхын Жавзандамба хутагт Түшээт хаан,
Сэцэн хан энэ гурван газраас зарсан хүн, жич хан нарын эх хэргийн зарсан хүнийг
цөм чухам элч болго. Жавзандамба хутагтын шанзудба, хамба номун хан, дүнхэр
хутагт жич хан нарын хөвгүүд бариадын зарсан хүнийг цөм дэд элч болго. Жавзандамба
хутагтын чухам элч жич шанзудбын дэд элчийн бие хөтчийг тооцож арван таван
хүнээс өнгөрүүлэхгүй болго. Түшээт хан, сэцэн ханы чухам дэд элчийн бие тооцож арван хүнээс өнгөрүүлэхгүй болго. Хамба
номун хан, дүнхэр хутагтын дэд элчийн бие хөтчийг тооцож арван хүнээс
өнгөрүүлэхгүй болго. Чухам элчийн биед мөнгө өдөр бүр таван жин, аму хоёр шен
олгуул, гарт уясан морь хоёр, дэд элчийн биед өдөр бүр мөнгө гурван жин, аму
хоёр шен олгуул, гарт уясан морь нэг. Хөтчид хүн тутам өдөр бүр мөнгө таваад
фун аму нижгээд шен олгуул. Жавзандамба хутагтын дэд элчийн хүрээнд оруулж
бордуулах морь арваад, түшээт ханы чухам дэд элчийн хүрээнд оруулж бордуулах морийг
бүгд 28 болго. Сэцэн ханы чухам дэд элчийн хүрээнд оруулж бордуулах морийг
түшээт ханы чухам дэд элчийн хүрээнд оруулж бордуулах морьны ёсоор болго. Гэдэргэ
харих замын хүнс болвоос чухам элчид гурван лан мөнгө олгуул дэд элчид нэгэн
лан таван цэн мөнгө олгуул, аму болбоос нийслэл хотод суусан язгуурын тооны
ёсоор дөчөөд өдөр олгуулахтун.




No comments:
Post a Comment