Ч. Кэмпбэлл-
Монгол орноор аялсан нь, 1902
Өргөө усаар гайхам сайн тэтгэгддэг нь урд талаас нь орж
ирэх аялагчдад юун түрүүнд ажиглагдаж байв.
Өгүүллийн товч утга: Энэхүү өгүүллээрээ Монгол хаадын генд холбогдох асуудалд сархадын хэрэглээ, сархад хэрэглэх болсон шалтгааныг тодруулан гаргахыг зорилоо. Ингэхдээ:
Эхлэл хэсэг: Монгол угсаатан бүрэлдэн тогтож, Монголын эзэнт гүрэн байгуулагдсан хийгээд Монгол ген тархах болсон нөхцөл шалтгааныг дурдсан.
Дэд хэсэг: Монгол хаад сархадын хэт хэрэглээтэй байсан болохыг баталсан Монгол генийн талаарх судалгааны үр дүнг сурвалжийн болон судалгааны бүтээлүүдийг ашиглан нягтлахыг зорьсон ба Монгол хаад сархадыг хэрхэн хэрэглэж байсан тухай дурдсан.
Төгсгөл хэсэг: Монгол хаадын сархад хэрэглэх болсон учир шалтгааныг тодруулан гаргахыг зорьлоо.
Түлхүүр үг: Ген, Сархад, Байлдан дагуулал, Монгол хаад, Өгөдэй хаан , Мөнх хаан, Гүюг хаан , Хубилай хаан, Абага хаан, Гайхалту хаан, Есөнмөнх хаан.