Өгүүллийн товч утга: Энэхүү илтгэлээр Дэлхийн II дайны дараагаар гаарсан Иргэншилийн онол болон Марксист онолын зөрчил 1920-иод онд талын Монголд хэрхэн явагдсан болон энэхүү зөрчил Монгол улсын үндсэн хуульд ямар нөлөө үзүүлснийг өгүүлэхийг зорьлоо.
Сүй Шү Жан |
XX зуун бол Монголчууд өөрсдийн тусгаар тогтонол бүрэн эрхт
байдлынхаа төлөө тууштай тэмцэж байсан үе билээ. Энэ чин ван Ханддорж, Да лам
Цэрэнчимэд, Сайн ноён хан Намнансүрэн нарын зэрэг олон эх орончид түүхийн
тавцнаа товойн гарч ирсэн байдаг. 1911 онд Монголчууд тусгаар тогтонолоо
сэргээн тунхагласан хэдий ч 1919 он Монголын тусгаар тогтонолд аюул учирсан жил
байв.Их хүрээнд Японы Аньфу бүлгийн дэмжлэгийг хүлээсэн Сүй Шү Жан тэргүүтэй
хятадын эзлэн түрэмгийлэгчид орж ирэн Монголын автономитыг устгаснаа тунхаглан
зарласан байдаг[1].
В. И. Ленин |
1921
онд Монголчууд тусгаар тогтонолоо дахин сэргээн тунхагласан боловч Орос улсын
хараат орон болох аюул нөмөрч эхэлсэн юм. Гэвч Д.Бодоо, С.Данзан тэргүүтэй
Монголчууд Оросын түшмэг улс болох явдлыг эсэргүүцэж байсан тул тэднийг 1911
оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалчидын нэгэн адилаар үгүй хийсэн байдаг. 1911,
1921 оны Монголын хувьсгалын цаг бусаар мөнх бусыг үзүүлсэн явдал нь Монгол
улсынхаа тусгаар тогтонолоо төлөө эцсээ хүртэл тэмцэж байсанд оршиж байгаа юм.
Энэ бүгдээс харахад В.И.Ленин тэргүүтэй большивек нар хуучин хаант оросын их
гүрний дээрэнгүй бодлогийг өвлөн авсан нь харагдаж байна
Ийнхүү
Монгол улсыг социализмын замаар замнахыг эсэргүүцэж байсан Д.Бодоо нарыг үгүй
хийсний дараагаар социалист парадокс үндсэн хуулийг батлан гаргасан байдаг.
Энэхүү
үндсэн хуулийг батлах ажил 1922 оноос эхэлсэн бөгөөд шүүх яамны сайд
Н.Магсаржав\ хурц\ Ж.Цэвээн, Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулан, “Англи
мэт улсын хуулиас товчлон авч зохиолгох”-оор болсон[2]
байдаг.
Англи мэт
улсын хэмээсэн нь Монгол улс хөрөнгөтний замаар явахыг зорьж байсан нь тодорхой
харагдаж байна.
Догсомын Бодоо |
Гэвч
1921 онд Д.Бодоо
Ерөнхий сайд болонгуутаа "Улсаа улс шиг улс болгохын тулд, гадаадын дайснуудаас
улс үндэстэн юугаа хамгаалахын тулд юуны түрүү дэлхийн олон улсаар хүлээн
зөвшөөрүүлэх Үндсэн хуультай болох явдал юм" гэсэн зорилт
тавьжээ.
Эрдэмтэн С.Отгонжаргал “Ж.Цэвээн, Д.Бодоо нарын боловсруулсан хоёр хуулийн төсөл нь
хоёулаа" Марксист онолоос ангид хувийн өмч хүний эрх чөлөөг бататган хамгаалсан
ардчилсан шинж чанар бүхий хууль болсон байна. Монгол Улсын энэхүү ардчилсан
Үндсэн хуулийн эсрэг Зөвлөлт Орос улс хүч түрэн цуст тэмцлийг эхлүүлжээ. Марксист
онол бүхий Үндсэн хуулийг батлуулах гэсэн тэдний тэмцэл төрийн эргэлт болон
хувирсан юм" гэж дүгнэжээ.
Д.Бодоогийн боловсруулсан хуулийн агуулгад Богд хааны хэмжээт
эрхийг нэлээд нэмэгдүүлсэн ба Засгийн газрын хуулинд одоогийнхоор бол нэг удаа
хориг тавих эрхтэй болгожээ. Засгийн газрыг дотоод, гадаад, цэрэг, сан, шүүх
таван яамтай байхаар тогтоож өгсөн байна. Засгийн газрын дэргэд Улсын их хурал
байх, Засгийн газрын үл зөвшөөрснийг улсын хурлаар дахин хэлэлцэх ёстой гэж
заасан байжээ. Төсөлд Засгийн эрх гүйцэтгэх засаглалд төвлөрөхөөр
тусгасан байжээ.
Гэвч “Бүгд найрамдах улсын хэрэг” гэгч зохиомол хэргээр
ерөнхий сайд асан Д.Бодоог нэр бүхий 15 хүний хамтаар 1922 оны 8 дугаар сарын
31-ны 4 цагт шар хаднаа буудан хороосон байна[3].
Энэ нь Оросын зүгээс Монголын капитализмын
замаар замнах гэсэн хүслийг үгүй хийх гэсэн оролдлого байсан боловч үүнийг
эсрэг гегелийн диалектикээр тайлбарлавал синтез үүсгэн Жамсрангийн Цэвээн бас
нэгэн капиталист үндсэн хуулийг боловсруулсан байдаг.
Ж. Цэвээн |
Жамсрангийн Цэвээний хуулийн төсөлд “Монгол Улсын харъяат түмний
сонгосон
төлөөлөгчид цуглаж бүх улсын хуралдаан байгуулан улсын дээд эрхийг баримуй”
гэснээс үзвэл параментын засаглалын хэлбэрийг түлхүү сонгожээ. Богд хааныг
хэмжээт эрхт хаанаар хэвээр үлдээх ба хуралдааны бусад цагт дээд эрхийг Засгийн
газар хадгалахаар заажээ. Мөн үндсэн хуулийг санаатай зөрчвөл “Ард түмний
шударга эрчүүл зэвсгийг барин босож, эрх чөлөөгөө хамгаалах эрхээ хадгална” хэмээн заасан байна.
Гэвч 1923 онд ажлын хэсгийг ахлаж байсан
Н.Магсаржавыг баривчилснаар үндсэн хуулийг зохиох ажил зогсонги байдалд орсон
байна.
Солийн Данзан |
Мөн
түүнчлэн Монголчууд капитализмын замаар замнахыг зорьж байсан нь С.Данзангийн
МАН-ын III
их хурал дээр хэлсэн үгээс тодорхой харагддаг байна.
Тэрээр “авирах гишгүүрт нэгээс үүсгэн дэвших ба усанд гүехэнээс гүнд орохоор
орохын адил буй. Үүнийг зэрэг дэв солигдвоос үл болмой”[4]
хэмээн өгүүлсэн байдаг. Энэ нь Гегелийн бүх юм үйл явц юм. Үйл явцын дэвшилийн
нэгдлийг диалектик хэмээсэнтэй утга нэг мэт санагдана.
Монголчууд капиталист замаар замнахыг зорьсон нь 1921 оноос бус 1911 оноос эхэлсэн бөгөөд энэхүү үйл явц нь залгамж холбоогоороо явагдаж байсан байдаг. Үүнийг нотлох баримт хэмээвээс сайн ноён хан Т.Намнансүрэнгийн боловсруулсан хуулийн төсөл юм. Богд хаант Монгол улсын үед дээд доод хурлыг бий болгон ажиллаж байсан нь Англи мэт улсын парламентийн хэв маягтай ижил байгаа юм.
Гэвч 1924 оны 11 дүгээр сарын 26-ны
өдөр Социалист үндсэн хуулийг баталсан юм.
1924 оны
үндсэн хуульд
-
Уг
хуулийн I зүйлд Монголын жинхэнэ ардын эрх чөлөөг тунхаглах нь
хэмээн заасан
-
Хувийн
өмч бий болгохыг үл зөвшөөрсөн
-
Хуулийн
1.3.4-т аливаа хүн өөрийн дураар гадаад улстай харилцахыг хориглосон
-
Хуулийн
4.35.1-4.35.5-д зааснаар хуучин ван, гүн, хутагт, хувилгаад, хөрөнгөтний сонгогдох
эрхийг хязгаарласан байна.
Энэ үндсэн
хуульд ард түмнийг жинхэнэ ба жинхэнэ бус ард хэмээн ангилсан, хувийн өмчийг
үгүйсгэн өмчийг устгах үзлийг төрүүлж, Монголын эрдэм чадалтай хутагт
хувилгаад, ван, гүнгүүдийг сонгогдох эрхгүй болгосон нь мэдлэг боловсрол
дульмаг ардыг засгийн эрхэнд гарах бололцоог бүрдүүлсэн байна. Нөгөө талаар
мэдлэг боловсрол муутайг далимдуулан Оросын гар хөл болгон ашиглах эчнээ
зорилгыг агуулсан байж мэдэх юм. Иргэншилийн онолын үүднээс түүхийн хүрдийг
хүчитнүүд ухаантнууд эргүүлдэг гэж үздэг ба Гегель “ухаан ертөнцөд ноёрхож байдаг[5]”
гэж үзсэн ч 1924 оны үндсэн хууль нь хөлөөрөө толгой хийсэн, Монголчуудыг
формацын онолд оруулан, Социалист хувьсгалийг Монголд экспортолсон, олон арван
гэмгүй ардын цусыг урсгах үндсэн хууль болжээ. Иймээс 1924 оны үндсэн хууль
Монголчуудын үзэл санааны залгамж холбоог тасалсан бөгөөд сөрөг синтез үүсгэсэн
үндсэн хууль байсан нь тодорхой харагдаж байна. Мөн энэхүү үндсэн хууль нь оюун санааны мөн чанар болсон хүний эрх, эрх
чөлөөг үгүйсгэсэн үндсэн хууль байжээ.
Гегелийн диалектик ба 1924 оны үндсэн хууль
1. Оюун
ухаан- 1924 оны үндсэн
хууль “мэдлэг боловсролгүй энгийн ардыг засгийн эрхэнд гаргасан”
2.
Эрх чөлөө – 1924 оны үндсэн хууль “Ардыг жинхэнэ бас жинхэнэ бус ард гэж хуваасан,
хуучин хутагт хувилгаад, ван, гүнгүүдийн эрхч чөлөөг үгүйсгэсэн”
3.
Үнэн-
1924 оны үндсэн хууль “Анхны долоон хэмээн нэрлэгдсэн Д.Сүхбаатар, Д.Бодоо,
С.Данзан, Чагдаржав гэх мэт хүмүүсийн амьдралын түүхийг зохиомлоор бий болгох
үндсийг тавьсан
4. Өмч- 1924 оны үндсэн хууль “өмчийг устгаж, хувийн өмчитнийг
үзэн ядах болсон”
Theresa May: Get £30m more from the Mohegan tribe with
ReplyDelete› News › News Oct 30, 2020 — Oct 30, 2020 Casino execs have been given the 경상북도 출장마사지 opportunity to become 화성 출장마사지 a casino 동두천 출장안마 mogul 경상북도 출장샵 for $30 million. 인천광역 출장안마