Их хааны Саарь хээрийн орд Халиут (Галуут)
Төв
аймгийн Баяндэлгэр сумын нутаг дэвсгэр нь Монгол улсын төв хэсэгт орших бөгөөд
түүхийн бүхий л цаг үеийн туршид Монгол нутагт тогтож байсан төрт улсуудын
нутгуудын бүрэлдэхүүнд багтсаар ирсэн бөгөөд буурал түүхийн шарласан хуудаснаа олонтоо
тэмдэглэн үлджээ. Тэр дундаа Галуут орчмын нутагт түүхийн нилээдгүй олон үйл
явдлууд болж өнгөрсөн төдийгүй түүх соёлын багагүй дурсгал үлдэж хоцорсон
байдаг.
Харамсалтай нь төдийлөн судлаагүйн дээр (хэрлэн
голын орчимд 120 см орчим өндөр, өргөн нь 50-60 см орчим нэгэн буган чулуу
байдаг гэх бөгөөд тэр талаар хэн нэгэн судлаагүй байна. Эрхэм уншигч та тэрхүү
чулууг үзэх аваас зургийг авч нийтлэвэл талархах болно.) зарим
нэгэн түүх соёлын дурсгалыг устгаж үгүй болгосон (Өндөр
дов- Их, Бага гүн нуурын завсар гүн галуутайд байсан бөгөөд түүнийг бага зэрэг
малтаж үзэхэд том дөрвөлжин тоосго, паалантай ваар зэрэг , барилга сав суулгын
зүйл гарсан ба энэ овгор газар 4 талтай хаалгатай хэрэм бүхий жижиг хот байжээ гэж Малталт хийх үед Өндөр дов нь
эргэн тойрон дагтаршуулсан хэрэмтэй, хэрмийн дээр харуул манааны байр байсан
бололтой овгортой ,хэрмийн төвд том дөрвөлжин барилгын үлдэгдэлтэй байжээ. 1995
оны хавар судлаачид тэнд очиж үзэхэд дурсгалын орчим төмөр замын Гүн галуутай
82-р өртөөг байгуулж уг эртний хотын хэрэм далан барихад ашиглан хусч арилгасан
байжээ. Уг хотыг судлаачид Хүннү улсын үед холбогдоно гэж үздэг) байна.
Түүний
зэрэгцээгээр судлаачид “Монголын Нууц Товчоон”-д
олонтоо (§128, §161, §172) дурдагддаг Саарь хээр хэмээх газар нь
одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут орчмын нутаг хэмээн үздэг.
Галуут нэрийн учир
Чингис
хааны дөрвөн их ордын нэг Халиутын орд Саарь хээрт байрлаж байжээ. Их хааны
Халиутын ордын нэрээс улбаалан Галуут хэмээх нэр үүссэн бололтой байна. Учир нь
1646 онд уг газар Галуут гэдэг нэрээрээ түүхэнд тэмдэглэгдсэн байх бөгөөд
Манжийн эсрэг бослого гаргасан Тэнгис ван Манжийн цэргээс зугтаж яваад
Гүн-галуутай хэмээх газар манжийн цэрэгтэй тулалдсан хэмээн түүх сударт
өгүүлжээ. Үүнээс үзвэл 300 илүү жилийн хугацаанд аливаа газар усны нэр сунжран
дуудлагын хувьд өөрчлөгдөх боломжтой бөгөөд Халиут нь Галуут болон хувирчээ.
Үүний зэрэгцээ Галуут нэр нь Чингис хааны Халиутын ордын нэрнээс үүсэлтэй
бололтой.
“Монголын
Нууц Товчоон”-д дурдагдсан нь
§128 – ... Жамухын
дүү Тайчар Жалама уулын өвөр Өлгий булагт байхдаа Саарь хээрт байсан манай Жөчи
дармалагын адууг дээрэмдэхээр оджээ...
§161- ...
Чингис хаан хөдөлж, Эдэр Алтайн бэлчирээр гэтэлж, тэр хөдөлсөн чигээрээ явж,
Саарь хээрт буув...
§172- Хэрлэн
өөд Зэв, Хубилай хоёр магнайлж яваад, Саарь хээрт хүрвэл Ханхар ханы оройд
Найманы харуул тэнд буй ... Бид цөөнч буй ... Саарь хээрийг бүрхэн бууж, амьд
хүн тутам эр бүхэн тав таван гал түлж галаар сүрдүүлье.
МНТ-д
Саарь хээр буюу Галуут хэмээх нэр гурвантаа дурдагджээ. §172-д дурдагдаж буй газар нь Багануур дүүрэг
болон Их, Бага гүн нуурын орчим болов уу? Учир нь Монголын морьт цэрэгт хамгийн
тааламжтай байрлал нь энэ орчим мэт санагдаж байна. Учир нь Монголчуудын
цэргийн гол тактик нь цөөнөөр олныг ялах арга бөгөөд ингэхийн тулд морьт цэрэгт
маневрлах хангалттай тал хээр нутаг шаардлагатай (Монголчуудын
энэ маневрлах чадварыг нь гайхсан Европынхон монголчуудыг сүнс, чөтгөр мэтээр
ойлгож Тартар хэмээн нэрийдэж байсан бол аян дайныг нь цахилгаан дайн хэмээн
нэрлэж байсан билээ) байдаг билээ. Иймээс гэнэтийн дайралтанд бэлэн байх
үүднээс тал газар буудаллан суусан нь лавтай. Монголчууд газарзүйн давчуу
нөхцөлд тулалдах чадвар тийм ч сайн байгаагүй байдаг нь Хорезмийг дайлахад
Шихихутаг хотгор газар байрлан ялагдсан болон, Хүлэгү хааны жанжин Сирит айн
жалутын тулалдаанд гол, толгод, дэрсээр хүрээлэгдсэн давчуу зайд байрлаж байсны
улмаас монгол цэрэгт хангалттай маневрлах зай байгаагүйтэй холбоотой юм.
Сүхбаатарын
Ууганбаяр
No comments:
Post a Comment