Tuesday, January 13, 2015

Викинг

Хөлөг онгоцны тоо нэмэгдэж байв. Викингчүүдийн эцэс төгсгөлгүй урсгал зогсоо зайгүй хөврөнө. Христ шүтлэгтнүүд газар сайгүй аллага, хядлага, гал түймэр, дээрэм тонуулын золиос болж байлаа. Умрын хүмүүс замдаа дайралдсан бүхнийг хаман авч явахад хэн ч эсэргүүцсэнгүй.
Эрментариус


Викингчүүд 834-934 оны хооронд нэгэн зууны туршид Герман орныг айдас хүйдэст автуулж байв. Тэд бамбайгаа алаглуулан будах бөгөөд модон завь хэрэглэнэ. Тэдний хөлөг онгоцууд тухайн үедээ хамгийн шилдэг нь байсан бөгөөд 20 гаруй метр урт, хөдөлгөөн сайтай луут онгоц (хоншоортоо лууны дүрстэй) байлаа. Нэг завинд зэвсэглэсэн 50-80 викинг сууж явдаг байв. Викингчүүдийн онгоц тун хөнгөн учир нэг голоос нөгөө голруу өргөөд явах бүрэн боломжтой байв.
Гэхдээ Викингчүүд дан ганц дээрэмчид бус худалдаачин, шинэ газар орон нээгч, халим агнагч тун овсгоо самбаа бүхий хүмүүс байжээ. Тэд дорнын торго, умрын арьс үс, Ойрхи дорнодын боол, ганц эвэрт гөрөөсний нунтаг (туйлын халимны үйрмэглэсэн шүд) зэргийг наймаалдаг байв.
Колумбаас 500 жилийн өмнө Викингчүүд толгойлогч Лейф Эрриксоны удирдлаган дор Гренландаас Хойд америкт хүрсэн бөгөөд Индианчуудтай худалдаа наймаа хийж байв. Археологийн малтлагаар тэдний байшингийн үлдэгдэл, Норвеги мөнгөн зооснууд гарсан байна.

Мөн Оросын өмнөд нутгийн гүнд нэвтэрч худалдааны газруудаа байгуулж байсан байна. Нутгийн хүмүүс Викингчүүдийг улаан шаргал үстэй болохоор нь “рус” хэмээн нэрлэдэг байв.


Викингчүүдийн соёл Германаас гаралтай байсан бөгөөд тэдний бурхад германчуудынхтай төстэй байв. Германы хаан I Хейнрих өнөөгийн Шлезвигийн ойролцоох Хайтабу хэмээх Викингчүүдийн гол сууринг байлдан эзэлсэн. 


No comments:

Post a Comment