Кроманьон
40000 орчим
жилийн өмнө амьдарч байсан. Кроманьончуудын ясны үлдэгдлийг 1868 онд Францын
археологич Л. Ларте Өмнөд Францын Дордонь агуйгаас олж илрүүлсэн.
Тархины хэмжээ:
1400-1500 см куб
Өндөр нуруутай,
гавлын хүнхэр нь өндөр, тэгш духтай, эгц эрүүтэй босоо явдалтай байжээ. Орчин үеийн
хүнтэй бараг адилхан антропологийн хувьд орчин үеийн хүн буюу хомо сапиенсийн
төрөлд багтдаг. Тэд Өмнөд Франц, Испанид амьдарч байсан бөгөөд шавар болон
шохойн чулуугаар амьтдын жижиг баримал хийхээс гадна амьтны яс болон эврээр
сийлбэр хийдэг байжээ.
Люси
1974 онд Дорнод
Африкийн Этиопиос олж илрүүлсэн эртний бичин хүн австролопитекийн араг яс
бөгөөд түүнийг олох үед археологичид “Битлз” хамтлагийн “lucy in the
sky with diamonds” дууг сонсож байсан тул “Люси” хэмээн нэрлэжээ. Люси 3 сая
жилийн өмнө амьдарч байсан бөгөөд нэг метр гаруй өндөртэй, нас барах үедээ 40
настай байжээ.
beatles- lucy in the sky with diamonds дууг сонсхыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу
Мөсөн хүн
Альпийн нуруунд
аялаж явсан Эрика болон Гелмут Симон нар 1991 оны 9 дүгээр сарын 19-нд мөсөн
хүнийг анх олсон.
Одоо: Австрийн
Иннсбургт хадгалагдаж байна.
Мөсөн хүн 157,5
см өндөртэй, шүднүүд нь бүрэн бүтэн, 35-40 настай байжээ. Үс болон сахал нь хар
хүрэн өнгөтэй. Рентгэн зургаас харахад баруун талын хэд хэдэн хавирга нь
хугарсан. Тэрээр 5000 жилийн турш мөсөн бүрхүүлтэй оршиж байжээ.
Неандерталь
Палеолитын дунд
үед амьдарч байсан эртний хүн. Анх 1856 онд Германы Неандерталын хөндийгөөс
олсон бөгөөд олдсон газрынх нь нэрээр нэрлэжээ. Ойролцоогоор 160 см орчим
өндөртэй, 1700 см куб тархитай, зовхи нь сайн хөгжсөн, тэгшхэн духтай, доод
эрүү нь урагшаа төвийсөн төвгөргүй байжээ.
Неоантроп
Орчин үеийн
төрхтэй буюу өндөр хүнхэр том хэмжээтэй гавал, сайн хөгжсөн эрүүний төвгөр
ястай. Хамгийн эртний неонтрод 39 мянган жилийн настай.
Палеонтроп
250-35 жилийн
өмнө амьдарч байсан.
Шаньдиндун
Бээжингээс урагш
орших шаньдиндунгийн агуйгаас 1933-1934 онд олдсон. 10000 орчим жилийн өмнө
амьдарч байсан.




No comments:
Post a Comment